Нийгэм Дубайн гэрээг цуцалж, далд уурхайг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр...

Дубайн гэрээг цуцалж, далд уурхайг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр Засгийн газар, “Рио Тинто” тохиролцоонд хүрч байна

Оюутолгойн хөрөнгө оруулагч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани олон долоо хоног хэлэлцсэний эцэст далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр тохиролцоонд хүрсэн талаар Nikkei Asia өнөөдөр мэдээлэв. 

Монгол Улс зэсийн гурав дахь том уурхайнхаа ногдол ашгийг 2032 оноос хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан ч Рио Тинтогоос шинээр танилцуулсан ТЭЗҮ-ээр ОТ төслийн зардал 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 6.8 тэрбум долларт хүрээд зогсохгүй ногдол ашигт огт хүртэхгүй гэсэн тооцоо гарсан нь Засгийн газар Дубайн гэрээг шаардлагатай бол цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэхэд хүргэсэн. 

Тэгвэл 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, шинээр гэрээ байгуулах талаар талууд тохиролцож байгааг ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо Nikkei Asia-д ярьжээ. Энэ талаар Б.Солонгоос тодруулахад шинэ гэрээ байгуулахыг аль аль тал дэмжиж байгааг хэлсэн юм. Харин далд уурхайн зардал нэмэгдэж байгаа талаар “Энэ бол яригдах ёстой бас нэг чухал асуудал” гэдгийг хэллээ. 

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй. 

2020 оны төгсгөлд Татварын ерөнхий газар Оюутолгой компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан бол өнгөрсөн долоо хоногт тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн.

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна