Дэлхий Украины ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсныг мэдээлжээ

Украины ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсныг мэдээлжээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский коронавирусийн халдвар авсныг тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар өчигдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа ба тусгаарлагдсан байрнаас ажил үүргээ явуулах болсныг бас мэдэгдсэн байна.

Энэ мэдээг тарснаас хойш хэдхэн минутын дараа Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак бас коронавирусийн халдвар авснаа өөрийн сошиал хуудсанд зарлажээ.

Өчигдөр өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр Зеленский ойрын үед долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Украин даяар хөл хорио тогтоож болзошгүйг мэдэгдэж байв. 

Украин улсад одоогоор коронавирусийн халдварын нийт 460,331 тохиолдол бүртгэгдэж, 8,450 хүн нас бараад байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8,687 тохиолдол илэрснийг өчигдөр тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 16 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын...

Дата төвүүдийн эрчим хүчийг хэмнэх “Бичил чип”

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн хамгийн том асуудал болоод буй цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг бууруулах зориулалттай шинэ...

Хятадын “Integrity Tech” группийн хадгалж байсан халдлагын дэд бүтцийг устгав

АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран Хятадын засгийн газартай холбоотой гэгддэг "Integrity Technology Group" компанийн...
- Advertisement -

AI моделиуд интернет сүлжээг “эзлэх” аюул.

Хиймэл оюун ухааны тэргүүлэгч "Anthropic" компаниас AI моделиуд тун удахгүй дата төвүүдээс хамааралгүйгээр, интернетэд холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийг (IoT) хакердан...

Онлайн сурталчилгаагаар дамжих “Zero-Click” тагнуулын программ

Израилийн засгийн газруудад тагнуулын хэрэгсэл зардаг "Candiru" компани нь хэрэглэгч ямар нэгэн холбоос дээр дарах шаардлагагүйгээр (Zero-click), зөвхөн утасны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна