Дэлхий Коронавирус тарааж байгаа шалтгаанаар Дани улс арьсны фермийн бүх...

Коронавирус тарааж байгаа шалтгаанаар Дани улс арьсны фермийн бүх булгаа нядлахаар шийджээ

Дани улсын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт оршдог 200 гаруй арьс үсний фермийн 17 сая орчим булгыг бүгдийг нь нядлах шийдвэр гаргажээ.

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар булганаас хүнд халдсан нь тогтоогдсон тул ийм шийдвэр гаргаснаа тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.

Дани улс нь булганы арьс нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Аравдугаар сард тус улсад нэг сая гаруй булгыг заазалсан нь бас коронавирусийн халдвартай холбоотой байжээ.

Өнгөрсөн зун Испани улсад 100,000 орчим булгыг, дараа нь АНУ-ын Юта мужийн фермүүдэд олон мянган булгыг ижил шалтгаанаар устгаж байв.

Саяхан Дани улсад 12 хүнээс илэрсэн коронавирус нь булганы аж ахуйд тархсан вирустэй ижил төрлийнх байжээ.

“Булга үржүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэл болоод байна” гэж Дани улсын халдварт өвчин судлалын төвийн дэд захирал Каре Молбак өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Булганаас илэрсэн коронавирусийн хувилбарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Данийн засгийн газар одоогоор өгөөгүй байна.

Эх сурвалж: The Verge

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна