Ангилалгүй Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдардгийг...

Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдардгийг тогтоожээ

Австралийн Шинжлэх Ухааны Үндэсний Хүрээлэнгийн судлаачид Covid-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь эд юмсын гадаргуу дээр өмнө төсөөлж байснаас удаан амьдардгийг туршилтаар тогтоожээ.

Гэхдээ эрдэмтэд энэ удаа вирусийн амьдрах чадварын дээд хэмжээг тогтоохын тулд тасалгааны температурт (Цельсийн 20 хэм), гэрэлгүй, харанхуй орчинд туршсан байна.

Ингэхэд коронавирус нь гар утасны дэлгэц, цаасан болон хуванцар мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдарч байжээ.

Яг ижил орчин нөхцөлд томууны вирус 17 хоног тэсдэг юм байна. Хэт ягаан туяа вирусийг устгах нөлөөтэй тул гэрэлтэй орчинд үүнээс богино хугацаанд амьдардаг ажээ.

Гэхдээ эд юмсын гадаргуу дээрх вирус бодит амьдрал дээр хүнд халдварлах чадвар багатай гэж олон эрдэмтэд үздэг. Голдуу ханиалгах, ярих үед агаар дуслын замаар халдвар тардаг гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа.

Австралийн эрдэмтэд коронавирусийн амьдрах хугацаа нь хүйтнээс илүү халуун температурт богиносож байгааг тогтоосон байна. Тухайлбал Цельсийн 40 хэмийн халуун орчинд юмсын гадаргуу дээрх вирус 24 цагийн дотор халдварлах чадвараа алдаж байжээ.

Мөн коронавирус нь тэгш, гөлгөр гадаргуу дээр илүү удаан амьдардаг, харин нүх сүвтэй, тэгш бус гадаргуу дээр богино насалдгийг тогтоосон байна.

Тухайлбал даавуун материал дээр вирус 14 хоногоос илүү тэсвэрлэж чадаагүй гэнэ. Австралийн эрдэмтдийн туршилтын тайлан “Virology Journal” сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна