Ангилалгүй Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ

Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ

Дэлхийн дэвшилтэт технологийн салбарт сүүлийн жилүүдэд үсрэнгүй амжилтыг үзүүлж буй Илон Маскын Tесла компани тавдугаар түвшний бүрэн автомат жолоодлоготой автомашиныг бүтээхэд ойрхон байна. Тавдугаар түвшний автомат жолоодлоготой автомашин гэдэг нь жолоочийн ямар ч шаардлагагүй өөрийгөө бүрэн бие даасан, хараат бус байдалтай байх гэнэ.

Tesla компанийн үйлдвэрлэсэн одоогийн автомат жолоодлоготой автомашинууд хоёрдугаар түвшинд хамаарах бөгөөд жолооч шаардлагатай тохиолдолд жолоогоо барьж, хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй аж.

Илон Маск Шанхай хотод зохион байгуулагдсан дэлхийн хиймэл оюун ухааны чуулганд цахимаар оролцон “Би тавдугаар түвшний автомат жолоодлого бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүхэн бүтэх болно. Би үүнийг ойрын хугацаанд бий болно гэж бодож байна. Бид үнэхээр ойртсон. Энэ жилдээ багтаан бид тавдугаар түвшний автомат жолоодлогын үндсэн функцыг бий болгоно. Томоохон бэрхшээлүүд ард хоцорсон. Жижиг асуудлуудаа л шийдэх үлдсэн. Тэр бүх жижиг асуудлуудаа шийдэж, бүхэлд нь системтэй нэгтгэнэ гэдэг л хэцүү байх болно” хэмээжээ.

Тесла компанийн хэрэгжүүлж буй сүүлийн үеийн төслүүд бүгд өгөөжөө өгч, тус компанийн хувьцааны ханш сүүлийн таван арилжааны үеэр 42.9 хувиар өсчээ.

Сүүлд нэмэгдсэн

АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг...

Linux үйлдлийн системийн цөмд “DirtyDecrypt” хэмээх шинэ аюул илэрлээ.

Компьютер болон серверүүдийн Linux үйлдлийн системийн цөмд (Kernel) CONFIG_RXGK тохиргооноос үүдэлтэй CVE-2026-31635 дугаартай ноцтой цоорхой илэрчээ. Энэхүү алдааг ашиглан...

Microsoft Azure үүлэн системээс өгөгдөл хулгайлах халдлага идэвхжлээ

Хакерууд корпорациудын ашигладаг Microsoft 365 болон Azure үүлэн тооцооллын систем рүү нэвтрэхдээ хэрэглэгчийн нууц үгээ өөрөө шинэчлэх (Self-Service Password...

Drupal сүлжээний систем яаралтай аюулгүй байдлын шинэчлэлт зарлалаа

Дэлхийн сая сая вэбсайтуудын суурь болдог Drupal (CMS) платформ өнөөдөр өөрийн системдээ маш ноцтой аюулгүй байдлын цоорхой илэрснийг мэдэгдлээ....
- Advertisement -

Windows системийн хамгаалалтыг нэвтрэх шинэ “MiniPlasma” тэг өдрийн (Zero-day) цоорхой илэрлээ.

Хакерууд Windows 11 болон Windows Server системүүдийн хамгийн дээд эрхийг (SYSTEM access) шууд авах чадвартай, өмнө нь засагдсан гэж...

Монгол улсын авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид ташкентын авлигын эсрэг vi форумд оролцож байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2026 оны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна