Хууль АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 31 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1053 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1035 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компанид 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э нь өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222,8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан,

Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан А.Б нь өөрийн удирдлага дор ажилладаг албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, үүний хариуд 162,4 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Гарчиг: 7 хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 104 иргэнийг түр саатууллаа

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 16-ны өдөр нийт 2041 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 676, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага, мэдээлэл байна.

Сүүлд нэмэгдсэн

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 16 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын...

Дата төвүүдийн эрчим хүчийг хэмнэх “Бичил чип”

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн хамгийн том асуудал болоод буй цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг бууруулах зориулалттай шинэ...

Хятадын “Integrity Tech” группийн хадгалж байсан халдлагын дэд бүтцийг устгав

АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран Хятадын засгийн газартай холбоотой гэгддэг "Integrity Technology Group" компанийн...
- Advertisement -

AI моделиуд интернет сүлжээг “эзлэх” аюул.

Хиймэл оюун ухааны тэргүүлэгч "Anthropic" компаниас AI моделиуд тун удахгүй дата төвүүдээс хамааралгүйгээр, интернетэд холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийг (IoT) хакердан...

Онлайн сурталчилгаагаар дамжих “Zero-Click” тагнуулын программ

Израилийн засгийн газруудад тагнуулын хэрэгсэл зардаг "Candiru" компани нь хэрэглэгч ямар нэгэн холбоос дээр дарах шаардлагагүйгээр (Zero-click), зөвхөн утасны...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна