Кибер гэмт хэрэгтнүүд дэлхийн олон мянган томоохон байгууллагуудын ашигладаг Fortinet компанийн “Firewall” буюу галт хана болон VPN төхөөрөмжүүдийн нэвтрэх эрх, мэдээллийг олноор нь хулгайлах маш том халдлага (Credential Harvesting) үйлдсэнийг тус компани болон аюулгүй байдлын агентлагууд албан ёсоор баталлаа. Одоогоор дэлхий даяарх арван мянга гаруй байгууллагын сүлжээний хамгаалалт эвдэгдсэн байж болзошгүй байгаа тул яаралтай нууц үгээ сольж, хамгаалалтын нөхөөс хийхийг анхааруулав.
