Нийгэм 524 мянган тэтгэвэр авагчдад 496 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн...

524 мянган тэтгэвэр авагчдад 496 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт олгожээ

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Мөн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 478,000 төгрөгөөр тогтоожээ.

65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432,000 төгрөгөөр тогтоов.

Асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330,000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484,000 төгрөгөөр тогтоогоод байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2024 онд 509,043 байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 11.8 мянган хүнээр нэмэгдсэн дүн юм. Харин 2025 онд 14.9 мянгаар нэмэгджээ.

Түүнчлэн 2024 эхний 11 сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдаж буй хүний тоо 2.6 сая болсон нь өмнөх жилийн мөн үеэс 13 мянгаар буурсан үзүүлэлт болов. Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 49.6 хувь нь 0-18 насны хүүхдүүд байна.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна