Улс төр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80-р чуулган өнөөдөр эхэллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80-р чуулган өнөөдөр эхэллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 80-р чуулган есдүгээр сарын 9-нд эхэлж байна.

Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79-р чуулганы сүүлчийн хуралдаан болж, даргалагч Филемона Янга бүрэн эрхээ Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербокт шилжүүлнэ. 80-р чуулганы гол үйл явдал нь энэ сарын 23-27 болон 29-нд болох дээд түвшний долоо хоногийн хүрээнд болох улс төрийн асуудлаарх мэтгэлцээнүүд юм. Энэ хүрээнд 195 төлөөлөгч үг хэлнэ гэсэн хүлээлттэй байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80-р чуулган тус байгууллага санхүүгийн хямралд ороод байгаа үед болж байна. НҮБ нь АНУ зэрэг томоохон донор орнуудын зүгээс гишүүнчлэлийн татвараа төлөөгүйн улмаас төсвийн алдагдалд ороод байгаа билээ. Хоёрдох том донор болох Хятад улс мөн энэ оныг дуустал татвар төлөлтөө хойшлуулаад байгаа нь санхүүгийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж байна. Үүний улмаас НҮБ зардал, хүмүүнлэгийн тусламжаа танахаас өөр аргагүйд хүрчээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш UN80 шинэчлэлийн хөтөлбөрийг санаачилж, энэ хүрээнд тус байгууллагын зардлыг 20 хувиар танахаар төлөвлөж байна. Ингэснээр 2026 он гэхэд 6900 ажлын байр алдагдахад хүрнэ. Түүнчлэн, энэ хөтөлбөрийн хүрээнд ЮНИСЕФ, Хүн амын сан, НҮБ-Эмэгтэйчүүд зэрэг агентлагуудын төв байрыг Нью Йоркоос Найроби руу нүүлгэх асуудал тавигдаж байна. Энэ нь үйл ажиллагааны зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм.

Сүүлд нэмэгдсэн

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны...

АТГ: “Шударга байдал хүүхдийн нүдээр” судалгааны дүнг танилцуулав.

Авлигатай тэмцэх газраас 2010 оноос хойш жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г гүйцэтгэж, хүүхдийн шударга байдлын талаарх ойлголт, хандлага,...

Кибер аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний чуулганууд эхэллээ.

Энэ сарын эхээр AI моделиудын тусламжтайгаар илэрсэн PHP системийн ноцтой алдаанууд дэлхий даяар аюулгүй байдлын томоохон хямрал (Black October)...

Apple шинэ iPad mini болон Apple Intelligence системээ танилцууллаа.

Apple компани шинэ "N1" болон "C2" чипээр тоноглогдсон, үүрэн холбооны өгөгдөл дамжуулах хурдыг 50 хувиар ахиулсан шинэ үеийн iPad...
- Advertisement -

Microsoft компани 60,000 ажилтандаа ажлаас гарах нөхөн олговор санал болгов.

Хиймэл оюун ухааны автоматжуулалт болон үр ашгийг нэмэгдүүлэх шинэ стратегийн хүрээнд Microsoft компани дэлхийн 4 улс дахь 60,000 орчим...

Meta компани хиймэл оюунд зориулж 95 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өөрийн компанийн шинэ туслах болох "Muse AI" агент дээр суурилсан супер хиймэл оюун...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна