Нийгэм "Өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч иргэд замбараагүй...

“Өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч иргэд замбараагүй байвал халдварын том давлагаа гарах эрсдэлтэй”

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид 28 хоног хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр өдөрт 3,000-аас олон тохиолдол бүртгэгдэх байсан. Гэхдээ эрсдэл одоо ч бий.

Өнөөдрийн байдлаар ихэнх иргэд вакцины эхний тунгаа хийлгээд байгаа ч бүрэн тун авснаас 21 хоногийн дараа дархлаа тогтоно. Тиймээс вакцины дараах тайвшрал үүсэхээс болгоомжлох нь зүйтэй. Хэрвээ тайвшрал үүсвэл халдварын давлагаа дахин үүсэх эрсдэлийг бий болгох тул аль болох хоорондоо уулзахгүй, гэртээ хүн урихгүй байхыг хүсье.Учир нь манай улс хэрэглэж байгаа вакцины хамгаалах чадварыг 80 хувь гэж тооцвол хүн амын үлдсэн 20 хувь буюу 400,000 хүн коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл одоог хүртэл байна. Дээрээс нь хүүхдүүд хараахан вакцинд хамрагдаагүй байгааг анхаарах нь чухал.

Коронавирусийн халдвар бол энгийн томуу биш. Энэ вирус уушги, зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг. Мөн нэг халдвартай хүн дор хаяж гурваас олон хүнд халдвар тарааж байна. Халдвартай нэг хүнтэй таваас дээш хүн ойрын хавьтал болсон бол тухайн кластер халдварын хаагдах хугацаа нь ч хол болно.

Тиймээс хүн бүрийг халдвартай байж болзошгүй гэж бодож сэрэмжлэх ёстой. Хэдийгээр одоо өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй, замбараагүй байвал өмнөхөөс ч илүү том давлагаа гарахыг үгүйсгэх аргагүй” хэмээн ярилаа.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн...

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, хогоо шатаасны улмаас түймэр гарч, өөрийн болон бусдын эд хөрөнгө, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол...

Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын...

Н.Учрал: Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгана

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь...

Зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулж 3 удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашигладаг болсон. Ингэснээр иргэд...
- Advertisement -

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна