Эдийн засаг ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 20.3 ХУВИАР ӨСӨЖ, 3.6 ИХ НАЯД...

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 20.3 ХУВИАР ӨСӨЖ, 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ХҮРЭВ

Валютын хадгаламжийн хэмжээ хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өсөлттэй харьцуулахад 2.7 дахин эрчтэй өсөлт байсан байна.

Эдгээр нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд нөлөөлжээ. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос тав орчим хувиар өсөж, 20.5 их наяд төгрөг хүрчээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 23 хувиар өсөж байсантай харьцуулахад саарсан үзүүлэлт болж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувиар өсөөд байсан зээлийн өсөлт ийнхүү огцом саарлаа.

Монголбанк шинэ төрлийн “коронавирус” дэгдэхээс өмнө буюу 2019 оны төгсгөлд хийж байсан төсөөлөлдөө зээлийн өсөлт 10 гаруй хувьтай буюу эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд байна гэж тооцож байсан ч оны эхний хоёр сард зээлийн өсөлт нэг хувьд хүрсэнгүй. Түүнчлэн хоёрдугаар сард өмнөх сараасаа буурсан үзүүлэлттэй байна. “COVID-19”-ийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна гэж гуравдугаар сарын 11-нд гаргасан мөнгөний бодлогын мэдэгдэлдээ Төв банк онцолж байв.

Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкнуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм. Шийдвэрийг дурдвал бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Төгрөгийн нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зах зээлд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр гарах боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Сүүлд нэмэгдсэн

“КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ ФОРУМ – 2026”  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба,  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер халдлага, зөрчилтэй...

Хятад улс 2030 он гэхэд дараагийн үеийн харилцаа холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөгөө танилцуулав.

CommonWealth Magazine сэтгүүлийн 2026.11.27-ны дугаарт мэдээлснээр, БНХАУ 2030 он гэхэд 6G болон шинэ үеийн өндөр хурдны сүлжээний дэд бүтцийг...

Улсын хэмжээнд 66,262 залуу 16 нас хүрч, иргэний андгай өргөлөө.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол Улсын Иргэний...

АНУ-ын чипний хориг Хятадын хиймэл оюуны хөгжлийг удаашруулж байна.

Taipei Times сонины 2026.11.27-ны дугаарт мэдээлснээр, АНУ-ын OpenAI, Anthropic зэрэг компаниуд загвараа хуулбарлуулахаас сэргийлэх арга хэмжээ авч, Вашингтон чипний...
- Advertisement -

SpaceX сансарт 1 сая дата хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авлаа.

АНУ-ын Холбооны харилцаа холбооны хороо (FCC) Илон Маскийн SpaceX компанид нарны эрчим хүчээр ажиллах, хиймэл оюуны (AI) өгөгдөл боловсруулах...

АТГ: Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Дрон туршилтын бүс байгуулна

Дрон туршилтын бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх, Налайх дүүргийн...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна