Улс төр “Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ

“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ. Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулсан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр  онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав  нар нүүж тэмцээнийг эхлүүллээ.

Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа зохиогдож байв.  “Парламент 2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн, спортын мастер Д.Ламжав түрүүлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. “Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцож байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтанд албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Сонирхуулахад 2017, 2018 онуудад долоо дахь удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход, УИХ-ын эрхэм гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ.

Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

9af61885-d69a-4431-ae22-5bc4ce20944b

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Ирэх таван жилд авлигын индексийг хэрхэн бууруулах вэ?

“ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван...

Д.ОДБАЯР БА Ж.БЯМБАДОРЖ

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр цэцийн дарга байхдаа онгоцны...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна