Нийгэм Х.Баясгалан: Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй

Х.Баясгалан: Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн талаар тайлбар хийлээ.

“Сонгуулийн санал хураалтын дүнг ямар нэг байдлаар өөрчилдөг зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье”

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр ойртож байгаа энэ цаг үед сонгууль зохион байгуулалтын бэлтгэл бүрэн хангагдаад явж байна.

Энэ үед зарим иргэнээс санал хураалттай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.

Уг мэдээлэл нь өөрөө хууль бус бөгөөд сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж СЕХ-ноос үзэж байгаа учир Тагнуулын байгууллагад шалгуулахаар хандаад байна.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улс сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Тус санал тоолох төхөөрөмж нь тодорхой баримтуудыг үлдээдэг онцлогтой.

Санал хураалтын дүнг ямар нэг байдлаар өөрчилдөг зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

Мөн тэрбээр “Саналын хуудсыг хэвлэх тусгай зөвшөөрөл бүхий шаардлагыг хангасан үйлдвэр Монгол Улсад хоёр л байдаг.

Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх бүх үйл ажиллагаанд Тагнуулын байгууллага болон Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилладаг.

Энэ бүх ажиллагаанд ч нам эвслүүдийн бүх ажиглагч нар оролцож хөндлөнгийн хяналтаа тавьж байгаа. Тиймээс саналын хуудсыг илүү хэвлүүлэх эсвэл өөрчлөх боломж огтхон ч байдаггүй” хэмээн онцлов.

“Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй”

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй. Учир нь санал хураалтын төхөөрөмж нь өөрөө цаасан суурьтай бөгөөд саналын хуудас нь өөрөө анхан шатны баримт болно.

Мөн санал тоолох төхөөрөмж ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр хамгийн эхний баримт болох санал хураалтын дүнгээ хэвлэж гаргаад хэсгийн хороонд ажиллаж буй ажиглагч нарт бүх баримтаа хэвлээд өгчихдөг. Үүний дараа дүнгээ дамжуулдаг юм. Ингээд дүн СЕХ-ны серверт ирнэ. Түүний дараа анхан шатны цаасан баримттайгаа тулж байгаа эсэхийг хянаж шалгадаг.

2012 оноос хойш энэ үйл явцадсанал зөрсөн тохиолдол нэг ширхэг ч байхгүй. Гараар тооллого хийхэд ч санал огт зөрж байгаагүй. Өөрөөр хэлбэл, төхөөрөмжөөс гарсан санал, гараар тоолсон саналыг дүн яг таардаг.

Улс орон даяар нийт 25,000 орчим төрийн албан хаагч төрийн сонгууль явуулах гээд нойр хоолгүй ажиллаж байхад ажлыг нь үгүйсгэж, илт худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэв.

Үргэлжлүүлэн “Санал тоолох төхөөрөмжийн сонгуулийн файлуудыг үүсгэхдээ манай төвийн инженерүүд 100 хувь өөрсдөө хийж гүйцэтгэж байгаа буюу гаднаас ямар нэг компанийн инженерүүдийн оролцоо байхгүй. Бүх процесс ТЕГ-ын хяналт дор явагддаг” гэв

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна