Нийгэм Л.Мөнхтүшиг: БНХАУ руу явах хүсэлтэй иргэдийг "Ногоон гарц"-аар гаргах...

Л.Мөнхтүшиг: БНХАУ руу явах хүсэлтэй иргэдийг “Ногоон гарц”-аар гаргах боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 3,541 иргэн илэрхийлээд байгаа.

Тэднээс тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй зарим иргэн Инчеон олон улсын нисэх буудалд суулт зарласан. Энэ нь тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл авахад хүндрэл учруулж байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Долдугаар сард гурван удаа Сөүл рүү ниснэ гэж байсан бол таван удаа хийхээр болсон.

Иргэд ЭСЯ-ны гадна жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байгааг Консулын ажилтнууд тухай бүрд нь мэдээлэл өгч байна. Жагсаал цуглаан хийх нь хүний эрхийн асуудал. Сүүлийн үед Сөүлд болж буй жагсаалыг Солонгосын цагдаагаас зөвшөөрөл аваад хийж байгаа нь ч бий.

Харамсалтай нь тухайн улсын онцгой объект болох онгоцны буудал дээр зохион байгуулалттайгаар суулт хийж байгаа нь нэг талаас үзэл бодлоо илэрхийлж байгаа боловч нөгөө талаас БНСУ-ын төрийн байгууллагуудын зүгээс тусгай үүргийн нислэг хийхтэй холбоотой хүндрэл гаргаж байгааг хэлмээр байна.

Нислэг бүрийг зөвшөөрлийн дагуу хийх бөгөөд зөвшөөрөл авахын тулд олон ажил хийгддэгийг ойлгохыг хүсье. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл нь нутаг буцах хүсэлтэй олон иргэнд хүндрэл учруулах магадлалтай тул үзэл бодлоо илэрхийлэхийн хамт хариуцлагатай байхыг хүсмээр байна” гэлээ. 

“БНХАУ руу явах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна”

Гадаад улсаас ирэх хүсэлтэй байгаа иргэдийн өргөдлийн сацуу Монголоос явах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, ГХЯ-нд ирж буй өргөдлийн дийлэнхийг эзлэх болжээ.

Ялангуяа БНХАУ руу явах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зонхилж байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талтай ярилцаж байгаагаа мэдэгдлээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Та бүхний мэдэж байгаачлан хоёр улсын Засгийн газар хамтран “Ногоон гарц” журмыг гаргасан. Энэ нь зөвхөн хоёр улсын ачаа тээврийн жолооч нар, бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг нэвтрүүлэх журам. 

“Ногоон гарц”-аар оруулж, гаргалаа гээд тусгаарлахгүй гэсэн үг биш бөгөөд хил хаасан үед тухайн иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргах явцыг шуурхай болгосноороо давуу талтай. 

Тус улс руу явах хүсэлтэй байгаа иргэдээ “Ногоон гарц”-аар гаргах асуудлыг тавьсан ч Хятадын талаас дотоодын аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийнхээ хүрээнд гадаад улсын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн” хэмээлээ.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна