Дэлхий Бразилд Covid-19 халдварын тохиолдол сар хүрэхгүй хугацаанд 2 дахин...

Бразилд Covid-19 халдварын тохиолдол сар хүрэхгүй хугацаанд 2 дахин нэмэгдэж, 2 саяын босгыг давлаа

Өчигдөр буюу Пүрэв гарагт Бразил улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол хоёр саяын босгыг давлаа.

Ердөө 27 хоногийн өмнө тус улсад нэг сая дахь халдварын тохиолдол бүртгэгдэж байжээ.

Сүүлийн үед Бразилд өдөрт 40,000 орчим халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Харьцуулбал халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д нэг сая дахь тохиолдлоос хоёр саяд хүрэхэд 43 хоног зарцуулж байжээ.

Өчигдрийн байдлаар Бразилд нийт 2,021,151 халдварын тохиолдол бүртгэгдэж, 76,688 хүн нас бараад байгаа нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлт юм.

Бразил бол Латин Америкийн хамгийн том улс бөгөөд 210 сая хүн амтай. АНУ-ын хүн амын гуравны хоёр орчимтой тэнцдэг.

Тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон юм.

Гэсэн хэдий ч тэр цар тахлын аюулыг үл ойшоож, бүс нутгийн удирдагчдад хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа идэвхжүүлэх шахалт үзүүлсээр байна.

Төв засгийн газрын шахалтаар зарим мужийн захирагч нар дэглэмээ сулруулснаар халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхлээд байгаа.

Болсонаругийн коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэлд бразилчууд сэтгэл дундуур байна.

Өнгөрсөн сард Datafolha байгууллагын явуулсан судалгаагаар Бразилын иргэдийн 44 хувь нь засгийн газраа муу ажиллаж байна гэж дүгнэжээ.

Дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 38 хувь, арванхоёрдугаар сард 36 хувь байсан юм.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна