Нийгэм Б.Жавхлан: Цахим шилжилтэд амжилттай хөтлөх нь бидний зорилго

Б.Жавхлан: Цахим шилжилтэд амжилттай хөтлөх нь бидний зорилго

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд аль болох гэрээсээ ажиллахыг улс орнууд эрхэмлэх болж байна. Түүнчлэн шинэ үеийнхний хандлага ч заавал оффист урт цагаар суух бус хүссэн газраасаа ажиллахыг эрмэлзэх болов.

Тэгвэл манай улсын хувьд үүнийг хэрэгжүүлэх боломж нөхцөл хэр байна вэ? Энэ талаар тодруулахаар “Mogul service and support” ХХК-ийг зорилоо.

Тус компани алсын зайнаас ажиллах, байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимжуулах ажлыг Microsoft компанийн MS-Office 365 програмд түшиглэн жил гаруйн өмнөөс хөгжүүлж байгаа юм.

“Албан байгууллагууд remote буюу зайнаас ажиллах хувилбарыг нэвтрүүлэхдээ эхлээд дижитал соёлыг таниулж, хүмүүстээ хэрхэн ажиллах, хэдий хугацаанд ямар зорилтыг биелүүлсэн байх ёстой зэргээ тодорхойлбол амжилттай байх болно.

Алсын зайнаас ажиллахад үр дүн хамгийн чухал бөгөөд 100 хувь итгэлцэл, хариуцлага дээр тогтдог” хэмээн Mogul service and support” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баярмагнай овогтой Жавхлан ярьсан юм. Түүний тайлбарласнаар зайнаас ажиллах нь Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим шилжилтийн нэг хэсэг юм.

 Түүнчлэн "Цахим шилжилт бол үнэтэй, чанартай тоног төхөөрөмж худалдан аваад болчих богино хугацааны төсөл биш. Тасралтгүй суралцсаар байх урт хугацааны аялал" хэмээв. 

Албан байгууллага дотоод үйл ажиллагаагаа автоматжуулахын давуу талыг “Mogul service and support” ХХК-ийн Бизнес процесс автоматжуулалт хариуцсан менежер М.Түвшинтуяа тодорхойлохдоо “Дотоод процессоо автоматжуулснаар цаас, цаг хугацааг ихээхэн хэмнэнэ. Мөн датанд суурилсан анализ хийж, цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад луужин болно” хэмээв. 

Үүнээс гадна тэрбээр “Аливаа гэрээний маягт, бичвэрийн эх нь аль ажилтны компьютерт хадгалагддаг буюу нэг хүнээс хэт хамаардаг тул тухайн хүн эзгүй үед хэрэгтэй файлыг олоход төвөгтэй болдог. Өөрөөр хэлбэл, файлын нэгдсэн сангүй байгаа энэ мэт жишээ түгээмэл байна. Харин MS-Office 365 дээр бүх файл хадгалагдаж байдгаас гадна устах аюулаас давхар хамгаалагддаг. Дата, файл нь тухайн компанийн үнэт зүйл” гэлээ.

Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлыг хэр сайн хангасан талаар ярихдаа “Аливаа мэдээллийг оруулахад системээс хамгаалалтын асуултыг асуухаас гадна тэрхүү мэдээллийг хэн хэнд харуулахыг хэрэглэж буй хүн өөрөө сонгодог. Microsoft компаниас системийг бүхэлд нь хамгаалж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангадаг тул үүнд санаа зоволтгүй” хэмээв.

 Одоогоор “Mogul service and support” ХХК 10 гаруй компанийн дотоод үйл ажиллагааг автоматжуулж, зөвлөгөө тусламж үзүүлэн эргэх холбоотой ажиллаж байгаа аж. 

Тус компанийн хамт олон харилцагч нартаа лиценз худалдахаас гадна, тогтмол сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх буюу тогтмол хамтын ажиллагаатай байдгийг Microsoft компаниас үнэлэн “Partner of the year” шагналыг олгожээ.

Аливаа компани цахимд шилжих стратеги боловсруулахдаа мэргэжлийн багт хандах нь зүйтэй

Mogul service and supportХХК-ийн Гүйцэтгэх захирал Баярмагнай овогтой Жавхлан “Цахим шилжилт орж буй амжилттай загваруудыг авч үзвэл хүнээ сургаж, боловсруулах нь эн тэргүүнд байдаг. Дараа нь үйл ажиллагаагаа автоматжуулж, цугласан датанд суурилсан анализ хийсний үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах нь боломжтой. Үүний зэрэгцээ бизнес моделио өөрчлөх ёстой. 

Эсрэгээрээ тоног төхөөрөмжөө л анхаарсан газрууд бүтэлгүйтэж байгаа жишээ олон байна. Алдаа нь стратегиа тодорхойлоогүйд оршиж байна. Стратегийг хэрэгжүүлэхэд хамгийн зөв технологи нь бидний харж байгаагаар Microsoft” гэлээ. 

Түүнчлэн тэрбээр аливаа компани цахимд шилжих стратеги боловсруулахдаа мэргэжлийн багт хандах нь зүйтэйг тодотгон “Хамгийн сайн хийдэг зүйлсээ өөрсдөө хийж, хүч хүрэхгүй байгаагаа мэргэжлийн багт нь даатгах нь үр дүнтэй. Манай компанийн зорилго, үйл ажиллагааны чиглэл бол харилцагчдаа цахим аялалд амжилттай хөтөлж, хөрөнгө оруулалтынх нь үр дүнг 100 хувь байлгахад анхаардаг” хэмээв.

Эцэслэн дүгнэвэл, албан байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, файлын сан үүсгэх, ажилчдаа зайнаас ажиллуулах нөхцөл боломж хэдийнээ бүрджээ. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер, шинэ гар утас гэх зэргээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй цахим шилжилт хэмээх Аж үйлдвэрийн IV хувьсгалд амжилттай аялахын тулд байгууллагууд бодлого төлөвлөлтөө оновчтой хийж, хэтийн төлөвөө зөв харах хэрэгтэйг мэргэжлийн зөвлөсөөр байна. Харин “Яаж зөв төлөвлөх вэ” гэх асуултын хариу нь мэргэжлийн хүмүүс, мэргэшсэн багт байна. 

 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна