Дэлхий Нас баралтын хувь өндөртэй “үл мэдэгдэх хатгаа” өвчин Казахстанд...

Нас баралтын хувь өндөртэй “үл мэдэгдэх хатгаа” өвчин Казахстанд гарсан тухай Хятадын элчин сайдын яам мэдээлжээ

Казахстан улс дахь Хятад улсын элчин сайдын яам тус улсад үхлийн аюултай “үл мэдэгдэх хатгаа” өвчин зургаадугаар сарын дундаас эхлэн дэгдсэн тухай өөрийн иргэдэд анхааруулжээ.

“Энэ өвчний нас баралтын хувь хэмжээ шинэ коронавирусийнхтэй харьцуулахад маш өндөр. Одоогоор Казахстаны эрүүл мэндийн яам хатгаа өвчний вирусийг судалж байгаа ч бүрэн тодорхойлж чадаагүй байна” гэж Хятад улсын элчин сайдын яамны анхааруулгад өгүүлсэн байна.

Хэдийгээр Хятадын элчин сайдын яам уг өвчнийг “үл мэдэгдэх хатгаа” гэж нэрлэж байгаа ч Казахстаны албаныхан, хэвлэлүүд зүгээр л “хатгаа” гэж ярьж, бичиж байгаа ажээ.

Яг ямар шалтгаанаар Хятадын тал “үл мэдэгдэх” гэж онцолсон нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Казахстаны Атырау, Актобе мужууд болон Шымкент хотод өнгөрсөн сарын дундаас эхлэн хатгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.

Хятад улсын элчин сайдын яамны мэдээлснээр дээрх гурван голомтод нийт 500 орчим хүн өвдөөд байгаагийн 30-ынх нь биеийн байдал хүнд байна.

Казахстанд энэ оны эхний хагаст 1,772 хүн хатгаа өвчнөөр нас барсны 628 нь зургаадугаар сард бүртгэгджээ. Тэдний дотор Хятад улсын иргэд байсан тул элчин сайдын яам нь ийм анхааруулга гаргасан байна.

Нийслэл Нур-Султан хотын эрүүл мэндийн газрын дарга Сауле Кисикова саяхан Казинформ мэдээллийн агентлагт ярихдаа “Өдөр бүр хатгаагаар өвчилсөн 300 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр зургаадугаар сард Казахстан даяар 1,700 орчим хүн хатгаагаар өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өндөр байгаа гэнэ.

Казахстан улсад коронавирусийн тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 11-нээс эхлэн сулруулсан ч халдвар дахин нэмэгдсэн зарим бүс нутгуудад буцаан сэргээж эхлээд байгаа.

Тус улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 51,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 264 хүн нас бараад байна.

Сүүлд нэмэгдсэн

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа

АНУ-ын батлан хамгаалах салбарын дэмжлэгтэйгээр “Stratolaunch” компанийн бүтээсэн “Talon-A” нэртэй дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг Номхон далайн...

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн энэ...

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд 2025 онд...
- Advertisement -

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай

Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч,...

6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинд УБ дугаар олгохгүй”

Энэ оны зургаадугаар сарын 1 /2025.06.01/-ний өдрөөс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна