Дэлхий Орост сөрөг хүчнийхнийг дарж эхэллээ

Орост сөрөг хүчнийхнийг дарж эхэллээ

“Нээлттэй Орос” ардчиллын төлөөх хөдөлгөөнийхөн саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн долдугаар сарын 15-нд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Гэвч тэдний үйлдлийг таслан зогсоохоор Оросын хүчний байгууллагынхан ажиллаж эхэлсэн байна.

Тухайлбал, Москва хотноо өчигдөр (2020.7.10) цагдаагийн газраас хотын зөвлөлийн гишүүд, сөрөг хүчний идэвхтэн нарын гэрт нэгжлэг хийсэн байна. Цагдаагийн газраас Москва хотноо улстөрч Юлия Галямина, Татьяна Усманова, Ольга Горелик, МБХ Мэдээ агентлагийн эрхлэгч Сергей Простаков нарын гэрт нэгжлэг хийсэн байна. Мөн Сибирийн Томск хотод тус хөдөлгөөний хуулийн зөвлөх Алексей Прянишниковын гэрт нэгжлэг хийхдээ өмгөөлөгчийг нь байлцуулаагүй аж. Улмаар “Нээлттэй Орос” хөдөлгөөний гишүүн Андрей Пивоваровыг баривчлан хорьжээ. Михайл Ходорковскийн тэргүүлдэг “Нээлттэй Орос” хөдөлгөөн долдугаар сарын 1-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулгын дүн гарах өдөр жагсаал зохион байгуулж, Москва хотноо 300 орчим хүн цугласан аж. Сөрөг хүчний зүгээс бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэн Владимир Путиныг Үндсэн хуулийн аргаар төрийн эрхийг эзлэсэн гэж буруутгажээ.

Эсвэл тус нэгжлэг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон “ЮКОС”-ын тэргүүн асан Михаил Ходорковский нарын хоорондох сөргөлдөөнтэй холбоотой гэж үзэх гишүүд ч байна. Нэгэн цагт Оросын газрын тосны магнат байсан тэрбумтан Михаил Ходорковский сүүлийн үед Кремлийг байнга шүүмжлэх болсноор асуудалд оржээ. Тэрбээр ОХУ-д 10 гаруй жил хоригдсон бөгөөд Кремлийн зүгээс улс төрийн сэдлээр өөрт нь ял оноосон гэж үздэг. Михаил Ходорковский авилга, мөнгө угаасан хэргээр 10 гаруй жил шоронд хоригдож, 2014 онд В.Путины өршөөлөөр суллагдсан билээ.

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 25-аас ирэх долдугаар сарын 1-ний хооронд явуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтын ирц 68 хувьтай өндөр гарсан юм. Улмаар нийт санал хураалтад оролцогчдын 78 орчим хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байв. Гэвч дата шинжээчдийн мэдээлснээр долоо хоногийн турш үргэлжилсэн бүх нийтийн санал хураалтын дундуур олон булхай, луйвар орсон аж. Өмнө нь Левада судалгааны байгууллагын явуулсан урьдчилсан санал асуулгаар оролцогчдын 45 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихээ илэрхийлсэн бол 20 гаруй хувь нь шийдээгүй байна гэжээ.  Үүний зэрэгцээ Кремль нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард олонд сурталчлан таниулах зорилгоор олон тэрбум рублийг зарцуулсан. Тухайлбал, Москва хотын захиргаанаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгад оролцсон оршин суугчдад худалдаа үйлчилгээ, автомашины зогсоол, бараа худалдан авах эрх бүхий хоёр сая рублийн бэлгийн батламж олгожээ.

Өдгөө 67 настай Владимир Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байсан. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин 12 жил Кремлийг захирах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл Владимир Путины өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тэглэж байна. Ингэснээр Владимир Путин 2036 оныг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой болсон. Тэрбээр хэдийн 20 жил Орос орныг удирдаж, дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг болсон билээ.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна