Ангилалгүй Э.Цэрэндолгор: Би УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай Швейцарын шүүх дээр нүүр...

Э.Цэрэндолгор: Би УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай Швейцарын шүүх дээр нүүр тулна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы өнөөдөр хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор иргэн Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ “2018 оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монголын ордыг зарсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байдаг.

Тэр өнөөдөр Швейцарын прокуророос өөрийнхөө хэргийг хаасан гэх утгатай мэдэгдлийг хийсэн.

Гэвч үнэндээ Швейцарын шүүх дээр түүний гэмт хэрэг нь хаагдаагүй бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзээд мөнгийг нь битүүмжилсэн. Надад шүүх хурлынх нь шийдвэр монгол орчуулгатайгаар бий.

Тодруулбал, Швейцарын холбооны улсын Давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр түүний гэм буруутай нь тогтоогдсон.

Түүнээс гадна, 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр Швейцарын мэдээ агентлаг түүнийг өөрийгөө бүх талаар магтаж, Монгол Улсын Их хуралд нэр дэвшиж буйг мэдээлж, Монголын төрд аюултай хүн гэж тодорхойлсон.

Б.Дэлгэрсайхан намайг шантааж хийж, С.Баярцогтоос мөнгө нэхсэн гэж гүтгэж байна. Хэрвээ намайг шантааж хийсэн гэж үзэж байгаа бол Б.Дэлгэрсайхан миний шантааж хийсэн гэх баримтыг гаргаж ирэх ёстой.

Хэрвээ тийм баримт байхгүй бол иргэн Э.Цэрэндолгорыг харлуулах ажиллагааг Төрийн ордноос хийж болохгүй.

Би түүнтэй Швейцарын шүүх дээр нүүр тулна гэж бодож байгаагаа хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хэрэг өнөөдөр Монголд хаагдчихсан байгаа нь хардлага төрүүлж байна” хэмээн ярив.

Үргэлжлүүлэн “Би өнгөрсөн Баасан гарагт энэ асуудлаар АТГ-т хандсан. Одоогоор хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан намайг гүтгэсэн гэж Тагнуулын байгууллагад гомдол гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор би өнөөдрөөс ТЕГ-т өөрт байгаа баримтаа хүлээлгэж өгнө.

Иргэн хүн төрийн албан тушаалтныг хохироож байсан зүйл байдаггүй. Харин ч албан тушаалтан л энгийн иргэнийг хохироосон баримт Монголд олон бий.

Б.Дэлгэрсайхан өөрийнхөө бизнес хийсэн мөнгөө улстөрчийн дансанд хийснийгээ зээл байсан гэж ярьж байгаад харамсаж байна” гэв.

ВИДЕО:

Posted by Tseren Enebish on Sunday, 28 June 2020

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна