Нийгэм СУДАЛГАА: Коронавирус 4°С градуст хамгийн тэсвэртэй бөгөөд температур ихсэх...

СУДАЛГАА: Коронавирус 4°С градуст хамгийн тэсвэртэй бөгөөд температур ихсэх тусам тэсвэргүй болдог

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож тоймыг танилцууллаа.

Дэлхий дахинаа COVID-19 халдвартай холбоотой 36,237 эрдэм шинжилгээний судалгааны ажил хийгджээ. Мөн 158 эмнэл зүйн туршилт судалгаа амжилттай хийгдсэн байна.

“Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан өвчтөнүүдийн 91% нь 2 долоо хоногийн дараа хэвийн болжээ”

1. Испани улсын 15 эмнэлэгт коронавирусийн халдвартай 989 өвчтөн оролцсон судалгаа хийжээ.

Ингэхэд өвчтөнүүдийн:

  • 53.7 хувь нь үнэрлэх чадвараа,
  • 52.2 хувь нь амтлах чадвараа түр хугацаагаар алдсан байжээ.

Мөн тэдгээрийн 91 хувьд нь үнэрлэх, амтлах мэдрэмж нь хоёр долоо хоногийн дотор хэвийн байдалдаа эргэн орсныг эрдэмтэд тогтоосон байна.

“COVID-19-өөр өвчилсний дараа чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр байна”

2. Энэтхэг улсын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд урт хугацаанд илэрч болох хүндрэлүүдийг судлан гаргажээ.

  • Коронавирус нь зүрхний судсанд үрэвсэл үүсгэн гэмтээж, улмаар зүрх судасны өвчин үүсгэх эрсдэл өндөр байна.
  • Халдвар аваад хүндэрсэн өвчтөнүүдэд уушгины эмгэг үүсэх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс тэдгээр өвчтөнүүд уушгины нөхөн сэргээх эмчилгээг урт хугацаагаар хийлгэх шаардлагатай гэж судлаачид тогтоожээ.
  • COVID-19-өөр өвчилсний дараа бодисын солилцооны эмгэг болон чихрийн шижинтэй болох эрсдэл нэмэгдэж байна.

Учир нь 2003 онд коронавирусийн нэг төрөл SARS-аар өвдсөн хүмүүст дөрвөн жилийн дараа судалгаа хийхэд  60 хувьд нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн байсныг тогтоожээ.

“Мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдөж байсан хүмүүс COVID-19-ийн халдвар авбал цус харвах эрсдэл өндөр”

3. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан 917 өвчтөний дунд судалгаа хийсэн байна.

  • Нийт өвчтөний 3.5 хувьд нь, 
  • Хүндээр өвдсөн хүмүүсийн 9.4 хувьд нь ухаан балартах, тархинд цус харвах зэрэг мэдрэлийн гаралтай өвчнөөр давхар өвджээ.

Судалгааны багийнхан өмнө нь мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдөж байсан, 60-аас дээш настай хүмүүст энэ эрсдэл өндөр тохиолдож байна гэж үзжээ.

“Коронавирус халуунд тэсвэргүйг тогтоожээ”

4. Бельги, Франц, Швейцар зэрэг улсын эрдэмтэд хамтарсан тархвар зүйн судалгааг хийжээ. Судалгаагаар коронавирус 4°С градуст хамгийн тэсвэртэй байдаг бөгөөд температур ихсэх тусам тэсвэргүй болдог нь тогтоогджээ.

Түүнчлэн судалгааны тайланд аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээгдэх хүртэл коронавирусийн 2 болон 3 дахь давлагаа үүснэ хэмээсэн байна. Иймд вакцин, эмчилгээний арга тодорхой болох хүртэл аль болох олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүсээр байх хэрэгтэйг зөвлөжээ.

“COVID-19-ийн шинж тэмдэг илэрвэл амаа ариутгахыг зөвлөж байна”

5.Испани улсын Мадридын их сургуулийн эрдэмтэд хамар, хоолой, амны салст дахь вирусийн түвшинг судалжээ.

Амны салстад коронавирусийн түвшин их байх тусам өвчтөн хүндэрч байна гэж үзэж байна. Халдвар авсан эхний өдрүүдэд хамар, хоолой, амны салст дахь түвшин, уушгины вирусийн түвшнээс өндөр байдаг тул халдвар тараах магадлал өндөр байгааг хэлжээ.

Иймд шинж тэмдэг илэрсэн үед амны хаалт зүүх, амаа ариутгах, содын уусмалаар амаа сайн зайлахыг зөвлөсөн байна.

“Хоол боловсруулах системийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд хүндрэх магадлал нь 3 дахин илүү”

6.БНХАУ-ын эрдэмтэд өвчтөнүүдэд хоол боловсруулах системд гарч буй өөрчлөлтүүдийн талаар тоймлон судалжээ. Судалгаанд 6,686 өвчтөн хамруулж, дүгнэхэд 15 хувьд нь дотор нь муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох шинж тэмдэг илэрсэн байна. Мөн тэдгээрийн 19 хувьд нь элэгний өөрчлөлт гарчээ.

Хоол боловсруулах системд өөрчлөлт орсон өвчтөнүүдийн 10 хувьд нь амьсгалын замын системийн шинж тэмдэг илрээгүй аж. Түүнчлэн хоол боловсруулах системийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд хүнд хэлбэрээр өвдөх магадлал 3 дахин илүү байна гэж эрдэмтэд тогтоожээ.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

АНУ ураны олборлолтоо нэмэгдүүлэв.

Эхний улиралд дотоодын үйлдвэрлэл сүүлийн 5 жилд байгаагүй дээд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна