Нийгэм "АИ-92 авто бензин Улаанбаатар хотод нэг литр нь 1,320-1,400...

“АИ-92 авто бензин Улаанбаатар хотод нэг литр нь 1,320-1,400 төгрөгөөр борлуулагдана”

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ” гэв. 

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар: 

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизель түлш 160 төгрөгөөр буурсан. 

Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин 475 төгрөг, АИ-95 авто бензин 440 төгрөг, дизель түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • АИ-92 авто бензин – 1,360 төгрөг
  • АИ-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизель түлш – 1,990 төгрөг байна. 

 Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгж 133 мянган тонн хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг мөн мэдээлэв. Үүнд, 

  • А-80 авто бензин 61
  • АИ-92 авто бензин 33
  • Дизель түлш 40
  • ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна. 

Дэлхийн газрын тосны үнийн хувьд:

2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35.77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байв.

2020 он гарснаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд ‘COVID-19″-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэргээс үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 

2020 оны дөрөвдүгээр сард ОПЕК орнууд өдрийн олборлолтоо 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь “Брент” төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Төрийн .gov вэбсайтуудад аюул учруулж буй хоёр шинэ халдлагыг KEV каталогид нэмэв

АНУ-ын Кибер аюулгүй байдлын агентлаг (CISA) одоогоор хакеруудын зүгээс...

Талибаны дэглэмийн дор Афган эмэгтэйчүүд эрчүүдтэй холилдолгүйгээр их сургуульд сурч болно

Афган эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа ангид суралцах замаар дээд боловсрол...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна