Дэлхий Чечений удирдагч Рамзан Кадыров коронавирусийн халдвар авч, Москвагийн эмнэлэгт...

Чечений удирдагч Рамзан Кадыров коронавирусийн халдвар авч, Москвагийн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлжээ

ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров коронавирусийн халдвар авсны улмаас Москвагийн эмнэлэгт хүргэгдэж, эмчийн хяналтад орсон тухай Интерфакс агентлаг өчигдөр орой эмнэлгийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Оросын сошиал ертөнцөд Кадыровын хувийн нисэх онгоц Москвад газардсан тухай мэдээлэл тарсан байна.

Гэхдээ албаны эх сурвалжууд дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм. Тухайлбал Чечений засгийн газар энэ талаар хэвлэлд тодруулга өгөхөөс татгалзжээ.

Рамзан Кадыров нь 2004 онд эцэг Ахматыг алагдсанаас хойш Чеченийг удирдаж байгаа юм. Кадыровын гэр бүл 1990-ээд оны Чечений нэгдүгээр дайны үед Москвагийн эсрэг тулалдаж байгаад сүүлд Владимир Путин төрийн эрхэнд гарсны дараа Оросын талыг баримтлах болжээ.

Умард Кавказын бүсэд оршдог Чеченьд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,026 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус Бүгд Найрамдах Улсад сүүлийн хоёр сар орчим хугацаанд хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжиж байна.

Эх сурвалж: Russia Today

Сүүлд нэмэгдсэн

ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ЗУРГААН ТЭРБУМ АМ. ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Засгийн газар экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат...

Авлигатай тэмцэх газаэр хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг...

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

АТГ нь 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгаж 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн...

Өнөөдрөөс бага ангийнхан танхимаар, дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны...
- Advertisement -

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ

Олон нийтийн хяналтын оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар...

Баатархүү Энх-Оргил Фабрицио Андраде-г ялж, “ONE” Холбооны Bantamweight MMA Дэлхийн аваргын бүсийг хүртэв.

Монголын хоёр дахь MMA Дэлхийн аваргыг тодруулсан гайхалтай сенсациудад “The Tormentor” Б.Энх-Оргил нь Fabricio “Wonder Boy” Andrade-г 4 дүгээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна