Нийгэм Францын “Орано Майнинг” группээс Монгол Улсын COVID-19-тэй тэмцэж буй...

Францын “Орано Майнинг” группээс Монгол Улсын COVID-19-тэй тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж ТЭРБУМ төгрөг хандивлалаа

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин COVID-19 халдвар авсан франц иргэний биеийн байдлын талаар элчин сайдад танилцуулав. 

Үүний дараагаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин “Орано майнинг” группийн зүгээс УОК-ын дарга Ө.Энхтүвшинд хаягласан захидлыг дамжуулах зорилгоор ирсэн гэдгээ хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “Орано майнинг” групп зөвхөн Монголд бус дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус группийн зүгээс Эрүүл мэндийн яаманд Монгол дахь салбар болох “Бадрах Энержи” ХХК-ийн ажилтан франц иргэний эрүүл мэндэд анхаарал тавьж, их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа явдалд юуны түрүүнд талархаж буйгаа илэрхийлсэн.

“Орано майнинг” групп дэлхий дахинд COVID-19-тэй тэмцэх үйлсэд тусламж үзүүлж байгаа. Тэр утгаараа Монгол Улс COVID-19 халдвартай тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж, монгол мөнгөөр нэг тэрбум төгрөгийн хандив үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хандивыг хуваарилах тал дээр оноосон зүйл байхгүй. Ойрын өдрүүдэд Монголд хувь эзэмшдэг компаниудаараа дамжуулан шийдвэрлэх байх гэж бодож байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Орано майнинг” группд их хэмжээний хандив өгч байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. 

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна