Дэлхий Умард, Өмнөд Солонгосын хилийн цэргүүд харилцан гал нээжээ

Умард, Өмнөд Солонгосын хилийн цэргүүд харилцан гал нээжээ

Ням гарагт Умард ба Өмнөд Солонгосын талууд хуурай газрын хилийн шугамны хоёр талаас харилцан гал нээжээ.

Өмнөд Солонгосын зэвсэгч хүчний командлалын мэдээлснээр эхлээд Умардын хилчид Өмнөдийн хилийн харуулын пост руу хэд хэдэн удаа буудсан байна.

Өглөөний 7:40 цагийн үед нийтдээ дөрвөн сум тус улсын хилийн харуулын постын гадна хананд туссан тухай мэдээлжээ. Хариуд нь Өмнөд Солонгосын тал анхааруулга өгч, хоёр ээлжийн галаар 10 удаа буудсан байна. Үүнийгээ тухайн тохиолдолд журмын дагуу авсан арга хэмжээ гэж Өмнөдийн тал тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын армийн офицер энэ үйлдлийг санаатай биш, манантай, үзэгдэх орчин муу байхад санамсаргүй гал нээсэн хэрэг гэж үзэж байгаагаа ярьсан байна.

Гэхдээ хоёр Солонгосын холбооны шугамаар Умардын талаас тайлбар шаардаад хариу хүлээж байгаа ажээ.

Хоёр улс нь Солонгосын дайны үеэр тогтоосон 4 км өргөн, 250 км урт хуурай газрын хилээр тусгаарлагддаг. Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэлд ярихдаа Умардын талаас гал нээсэн явдлыг санамсаргүй үйлдэл гэж бодож байгаагаа хэлжээ.

Хилийн буудалцаан болохын өмнөх өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бараг 20 орчим хоног сураггүй байсны эцэст олны нүдэнд ил гарсан юм.

Хоёр улсын хооронд өмнө нь ийм буудалцаан ховор боловч гарч байсан гэдэг.

Тухайлбал 2014 оны аравдугаар сард Умардын цэрэг Өмнөдийн талаас хөөргөсөн агаарын бөмбөлгийг буудсаны дараа талууд харилцан гал нээж байжээ.

Дараа жил нь Умардын цэргүүд Өмнөдийн хилд нэвтрэх үеэр Өмнөд Солонгосын хилийн цэргүүд анхааруулах зорилгоор гал нээж байсан юм.

Эх сурвалж: Associated Press

Сүүлд нэмэгдсэн

ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ЗУРГААН ТЭРБУМ АМ. ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Засгийн газар экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат...

Авлигатай тэмцэх газаэр хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг...

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

АТГ нь 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгаж 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн...

Өнөөдрөөс бага ангийнхан танхимаар, дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны...
- Advertisement -

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ

Олон нийтийн хяналтын оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар...

Баатархүү Энх-Оргил Фабрицио Андраде-г ялж, “ONE” Холбооны Bantamweight MMA Дэлхийн аваргын бүсийг хүртэв.

Монголын хоёр дахь MMA Дэлхийн аваргыг тодруулсан гайхалтай сенсациудад “The Tormentor” Б.Энх-Оргил нь Fabricio “Wonder Boy” Andrade-г 4 дүгээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна