Нийгэм Б.Баатархүү: Б.Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй...

Б.Баатархүү: Б.Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэдгээ хэлсэн нь бичлэгт байгаа

Төв аймгийн Заамар суманд цагдаагийн хоёр алба хаагч хүний амь насанд халдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр “Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт 61 настай Г нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар буруу ташаа мэдээлэл яваад байгаа учир тайлбар хийх нь зүйтэй юм. Тухайлбал, 2019 оны есдүгээр сарын 23-ны 19.40 цагт “Сумын эмнэлэгт хүн нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Мөрдөх байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмч нарыг оролцуулсан баг хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. 

Урьдчилсан байдлаар 61 настай эрэгтэй Г болох нь тогтоогдсон. Хэргийн тухайд Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хоёр алба хаагч хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад шалгалтаар явж байх хугацаанд тус сумын нутаг дэвсгэрт нэг хүн зүй бус үйлдэл гаргаж байхтай тааралджээ. Тэгэхэд талийгаач Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явсан бөгөөд үхэр төхөөрчихөөд ажилчдынхаа хоолыг хийх гээд явж байсан юм билээ. Цагдаагийн алба хаагчид Г-гийн согтолтын зэргийг тогтоохоор авч явах гэхэд эсэргүүцэл үзүүлж, маргаан үүссэн. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэг байгаа.

Бид хэргийг тал бүрээс нь шалгаж, бодит үнэнийг тогтооно. 

Түүнчлэн цагдаагийн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэж өгчихөөд зугтаасан гэсэн мэдээлэл мөн явж байгаа. Үүнийг тодруулахад Г-г эмнэлэг дээр хүргэж очиход талийгаачийн ар гэрээс дөрвөн хүн байсан юм билээ. Тэд цагдаагийн албан хаагчдын биед халдсан. Ахлах оффицерын толгой хавдаж, жолоочийн толгой хагарсан. Үүнийг мөн холбогдох хуулийн дагуу шалгаж тогтооно. 

Хохирогчид гадна үзлэг хийгдсэн, нарийвчилсан задлан шинжилгээ хийлгэсний дараа нас барсан шалтгаан тодорхой болно. Цагдаагийн байгууллагаас дараах хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэгдэнэ” гэв.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна