Улс төр Сураг ажиг: Н.Номтойбаяр, С.Баярцогт нар бие дааж нэр дэвшинэ

Сураг ажиг: Н.Номтойбаяр, С.Баярцогт нар бие дааж нэр дэвшинэ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн хугацаатай. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 20, 30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа эсэхийг шалгана.

Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн сонгуульд бүртгүүлсэн олон бие даагч дотор олон сонирхолтой нэр бий. Тухайлбал, Ардчилсан намын угшилтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа нь олны анхааралд өртөөд байна. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” гэх шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарласан бол түүний араас АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар бие даахаар бүртгүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд намаасаа гарсан учраас бие дааж өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдээд буй. Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаагийн хувьд намын дэд даргын ажлаа болон намын гишүүнчлэлээсээ татгазсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бие даагчдын дунд Сангийн сайд асан С.Баярцогт ч байгаа сурагтай.

МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газарт хүргүүлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд саяхан намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учраас тэрбээр энэ удаагийн сонгуульд бие дааж өрсөлдөхөөр болсон байна.

Тэднээс гадна УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон бие даахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.  Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Холимог тулааны спортын тамирчин, муатай, кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан спортын салбарынхны төлөөлөл болон энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Мөн “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд 76 бие даагчийг “хайж” байгаа бөгөөд бие даагчид нэгдэхээр болсон. Энэ мэтээр бие даагчдын цуваа хөвөрч байна.

ӨНГӨРСӨН 7 УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД: 

  • 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 ч сонгогдоогүй.
  • 2000 онд 15 бие даагч  нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж,  өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 хүн сонгогдож байв.
  • 2020 онд 208 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байна.

Ш.ЧИМЭГ

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна