Нийгэм Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.  

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгчээ. 

СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл очиж, ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, СЕХ-ны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна