Нийгэм Х.Бат-Ялалтад холбогдох хэрэг шүүхийн шатанд байгаа учраас цагдан хориог...

Х.Бат-Ялалтад холбогдох хэрэг шүүхийн шатанд байгаа учраас цагдан хориог өөрчлөх эсэх асуудалд прокурор оролцохгүй гэв

“Х.Бат-Ялалтыг суллах эсэх шүүх хуралд прокурор ирээгүй гэдэг шалтгаанаар хоёр дахь удаагаа хойшилж байна” гэх мэдээллийн талаар Нийслэлийн прокурорын газраас тайлбар өглөө.

“Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэрэгт 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн харьяаллыг тогтоолгох шаардлагатай гэж тус шүүхээс буцаасан. Тиймээс тус прокурорын газраас хэргийн шүүхийн харьяаллыг тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалал тогтоож ирүүлсэн.

Ингээд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хэргийг хүргүүлээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Х.Бат-Ялалтад холбогдох хэрэг нь шүүхийн шатанд байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх асуудалд прокурор оролцохгүй, тухайн шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай юм. Х.Бат-Ялалтыг суллах асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт прокурор ирээгүй гэдэг үндэслэлээр хойшилсон гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэв.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна