Хакерууд удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг ашиглан фэнүүдийн карт болон хувийн мэдээллийг хулгайлах масс “Phishing” халдлага эхлүүлжээ. Одоогоор “fifa” нэртэй 19,000 гаруй хуурамч вэб хаяг бүртгэгдсэн бөгөөд АНУ-ын FBI болон Meta компани хамтран залилангийн томоохон сүлжээг хааж эхэлснээ зарлав.
