Технологи Квантын компьютерууд 2029 он гэхэд ихэнх нууцлалын системүүдийг “эвдэж...

Квантын компьютерууд 2029 он гэхэд ихэнх нууцлалын системүүдийг “эвдэж чаддаг” болохыг Google анхаарууллаа

2029 он гэхэд квантын компьютерууд ихэнх нууцлалын системүүдийг эвдэх чадвартай болох тул үүнд бэлтгэлтэй байхыг банкнууд, засгийн газрууд, технологийн үйлчилгээ үзүүлэгчдэд Google компани анхааруулжээ.

Тус компани өөрийн блогт “энэ арваны сүүлээр квант компьютерууд одоогийн криптографийн стандартад ноцтой аюул учруулахаар байна” гэж анхааруулсан байна.

“Таны мэдээллийг нууцалж, аюулгүй байлгахын тулд одоо ашиглагдаж буй шифрлэлтийн системийг ирэх жилүүдэд томоохон квантын компьютер амархан эвддэг болж болзошгүй” гэж мэдэгдэлд цааш нь үргэлжлүүлжээ.

Google, Microsoft компаниуд болон АНУ, Их Британийн их сургуулиуд квант механикийн физикийг ашиглан маш нарийн математик тооцоолол гүйцэтгэдэг системүүдийг бүтээж байгаа.

Ийм системүүдийг бүтээхэд маш хэцүү тул одоогоор шинжлэх ухааны нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх хэмжээнд хүрээгүй байгаа юм.

Хүчтэй квантын компьютерыг ажиллуулахын тулд хэдэн зуун мянга, бүр хэдэн сая квант бит буюу кубитыг тогтвортой төлөвт байлгах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд физик, технологийн хүнд сорилт бэрхшээлүүдийг давах шаардлагатай байдаг.

Google өөрөө квант криптографийн шилжилтийг баталгаажуулалтын системд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба бусад хөгжүүлэгчдэд энэ жишгийг дагахыг уриалжээ.

Мэргэжилтнүүд квантын компьютер ийм түвшинд хүрэх хугацааг ерөнхийдөө 2030-2050 оны хооронд гэж үздэг.

Өнгөрсөн онд Их Британийн кибер аюулгүй байдлын агентлаг 2035 он гэхэд системээ квантын хакеруудаас хамгаалж чаддаг болохыг байгууллагуудад уриалж байв.

Google компанийн анхааруулга нь технологийн салбарынханд одоогоос эхлэн илүү дэвшилтэт шифрлэлтийн арга хэрэгсэлд шилжиж, ирээдүйн аюулаас чухал өгөгдлөө хамгаалахыг сануулж байна.

Учир нь квантын компьютерын ирээдүйн чадалд найдсан хакерууд “одоо хадгал, сүүлд тайл” зарчмаар ажиллаж эхлэх магадлалтай юм.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Сүхбаатар аймагт юу болоод байна вэ?

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардын нам...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна