Нийгэм Монгол Улсын виз олголт олон улсын дунджаас өндөр байна

Монгол Улсын виз олголт олон улсын дунджаас өндөр байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Нийт олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3,913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байна.

Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.

Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85 орчим хувь, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70–75 хувь, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 орчим хувь байна.

Үүнтэй харьцуулахад Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна.

Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг, 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмжилтээр Улаанбаатар хот 101-р байрт оржээ.

Швейцари улсад төвтэй дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг IQair-ийн хэмжилтээр Улаанбаатар хот 101-р байрт орж 3 дахин ухарчээ.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны гомдол мэдээллийн шийдвэрлэлт

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг...

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГУУЛАХААР АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. Замын Үүд сумынханы...

Монгол Улсын виз олголт олон улсын дунджаас өндөр байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945...
- Advertisement -

Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд...

524 мянган тэтгэвэр авагчдад 496 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт олгожээ

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна