Хууль АТГ-аас “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт...

АТГ-аас “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт говийн бүсийн сургалтыг зохион байгуулжээ.

Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт говийн бүсийн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулсан байна.

Сургалтад говийн бүсийн Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Шүүгчийн сонгон шалгаруулалт хариуцсан ахлах референт Г.Насанжаргал, Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинж­ээч Ц.Гүнзаяабаяр, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Л.Нарантуяа, Х.Оюунбаатар нар холбогдох сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний дагуу дараагийн сургалтыг баруун бүсэд зохион байгуулна гэжээ.

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна