Энэ сарын 21-ны өдөр буюу ирэх баасан гарагт “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр” буюу Монгол бахархлын өдөр тохиож бүх нийтээрээ амрах юм. Түүнчлэн энэ сарын 26-нд “Бүгд Найрамдах Улс тунхагласан” баяр тохиож байна.
Тэгвэл эдгээр өдрүүдэд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана. Мөн БНХАУ-тай авто замаар холбогддог боомтууд болох Замын Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг боомтууд түр амрах аж.

Харин “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
