Ангилалгүй Х.Нямбаатар: Зарим ажлын байранд хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглана

Х.Нямбаатар: Зарим ажлын байранд хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглана

Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төслүүдэд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлалаар инженерингийн төлөвлөлтүүд хийхийг зорьж байгаа аж.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай өсөж, хиймэл оюун ухаан салбар бүрд их, бага хэмжээгээр нэвтэрч байна. Бид ч энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, зарим тохиолдолд орлох боломжтой салбар, ажлын байруудад хиймэл оюуныг ашиглах шаардлага үүсэж байна. Ялангуяа бэлэн өгөгдөл дээр ажиллах, тайлан, тооцоо гаргах зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна