Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой юм. Энэ хугацаанд сурагчид танхимаар хичээллэхгүй бөгөөд тухай сургууль нь музей, үзвэр, спорт, урлагийн гэх мэт чөлөөт арга хэмжээг өөрсдөө сонгон зохион байгуулна.
