МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ 12.00 цагийн үед эхэлсэн. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлсэн байдаг.
Тэгвэл дөнгөж сая дээрх хоёр нэр дэвшигч дээр нууц санал хураалт явуулж эхэллээ. Санал хураалтыг цаасаар явуулах юм.