Нийгэм МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН УРИАЛГАТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АРДЧИЛСАН...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН УРИАЛГАТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ

 Дэлхий нийтэд эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн “Covid 19” вирусийн халдвар хүн төрөлхтний амьд явах баталгаанд ноцтой заналхийлэл учруулж, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал дагуулж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Ард түмэндээ хандан гаргасан уриалгатай холбогдуулан Ардчилсан нам дараах байр суурийг илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад дурдсан төсвийг тодотгох, хямралын сан байгуулах, нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийн орчныг идэвхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналууд нь Ардчилсан намаас Засгийн газарт хандан гаргасан “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийг хамгаалах талаар гаргасан санаачилгуудтай адил байгаа тул Ардчилсан нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед “Онц байдал” зарлахаар тусгасан бөгөөд өнөөдөр Монгол Улсад дээрх нөхцөл байдал бий болоогүй, мөн хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Түүнчлэн уриалгад дурдсан Үндсэн хуулиас гадуур тусгайлсан комисс байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэх нь зүйтэй.
Хямралт нөхцөл байдлыг үндэсний зөвшилцлөөр даван гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвшилцлийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төвлөрүүлэх нь зүйтэй.
Харин Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авилга, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна