Нийгэм Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хуулийг баталж, Монгол долоон...

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хуулийг баталж, Монгол долоон бүстэй болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хуулийн төслийг батлав.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал  батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барьжээ.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын  57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бүс нутаг төлөвлөлтийн онол, аргазүйд шилжилт хийгдэж “шинэ эдийн засаг-газарзүйн онол, кластерын онол, хөгжлийн туйл, өсөлтийн төвийн онол”-ууд орчин үеийн чиг хандлага болж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрсөн. ДНБ-ий 63 хувь нь  үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.

Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг ЭЗХЯ-наас шинэчлэн боловсруулсан.

Тус үзэл баримтлалд Монгол Улсыг эдийн засгийн “Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын” гэсэн долоон бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр тодорхойлсон:

Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;
Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;
Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;
Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг;
Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;
Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;
Улаанбаатарын бүсэд: Улаанбаатар ба дагуул хот.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна