Дэлхий Бидний эргэн тойронд юу болж өрнөж байна вэ?

Бидний эргэн тойронд юу болж өрнөж байна вэ?

ОХУ-ын бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Украины 31 мянган цэрэг амь үрэгдсэн гэж Зеленский хэлэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гарагт хэлэхдээ, Орос улс бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд Украины 31,000 цэрэг дайны үеэр амь үрэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины засгийн газраас гаргасан тооцооноос хамаагүй бага байгаа юм.

“Энэ дайнд Украины 31 мянган цэргийн албан хаагч амь үрэгдсэн. 300 мянга ч биш, 150 мянга ч биш, Путин болон түүний хууран мэхлэгч хүрээнийхэн юу ч гэж худлаа ярьж байсан хамаагүй” гэж Зеленский ярьсан байна.

 

Энэтхэг улс нарны хавтан ашиглаж 10 сая хүртэлх байшинг “үнэгүй цахилгаанаар” хангана

Энэтхэг өнгөрсөн онд 1.4 тэрбум хүн амтай болж үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх болсон.

Засгийн газарын зүгээс эрчим хүчний хэрэгцээг хангах үүднээс нарны хавтан байрлуулах зөвшөөрөл олгох үйл явцыг амар болгож, татварын хөнгөлөлт олгож, технологийг илүү хурдан нэвтрүүлэхийг дэмжихийн тулд 9 тэрбум ам.долларын тусламж иргэддээ олгож эхэлсэн юм.

Энэтхэгийн нарны хавтангийн томоохон компаниудын нэг болох Мумбайд төвтэй “Нарны Талбай” компанийн гүйцэтгэх захирал Шрея Мишра “Засгийн газраас нийт 10 сая гаруй өрхийг нарны эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа” гэж хэлсэн байна.

 

АНУ-ын тал Оростой холбоотой Хятад компаниудад хориг арга хэмжээ авсанд явдалд Бээжин хариу цохилт өгч байна

Хятад улс Оростой холбоотой шалтгаанаар Их Британи, Европын холбоо, АНУ-ын талаас Хятадын компаниудад хориг арга хэмжээ авах шийдвэрийг эрс эсэргүүцэж байна гэж тус улсын худалдааны яам Даваа гарагт мэдэгдэв.
Байдены засаг захиргаа Орос, Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан, Энэтхэг, Өмнөд Солонгосын нийт 93 аж ахуйн нэгжийн худалдааны шинэ хязгаарлалтыг Украин дахь Оросын дайныг дэмжсэн учраас тавьж байна гэж заралсан билээ.
Европын холбоо мөн ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээний шинэ багцаа баталж, үүний хүрээгээр Хятадын гурван компани, Хонгконгийн нэг компанид хориг тавьсан бол Их Британи мөн Хятадын гурван электроникийн компанид хориг арга хэмжээ авчээ.
“Хятад улс Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно” гэж Худалдааны яам өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

Цагдаагийн ерөнхий газар

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: Монгол Улсад 2025 онд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна