Ангилалгүй Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайллаа

Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайллаа

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж зодог тайлах хүсэлтээ гаргасан Хокүсэйхо А.Даваанинжийн хүсэлтийг хүлээн авлаа.

Японы сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын анхны шавь нарын нэг Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодож дарамталдаг дуулиан гарсны дараа сүмогийн холбооноос түүнийг зодог тайлахыг шаардаж Хакүхогийн удирддаг “Миягино” дэвжээг хаах санал гаргасан юм.

Гэхдээ энэ удаад “Миягино” дэвжээний зэргийг хоёр шатаар бууруулах арга хэмжээ авчээ.

Хокүсэйхо А.Даваанинж энэ жил 22 настай, доод дөрвөн зиндаанд түрүүлснээр 2023 оны долдугаар сарын башёд маэгаширагийн зургаадугаарт бичигдэж байв.

Шавиа хүмүүжүүлж чадаагүй Хакүхогийн зэргийг хоёр шатаар бууруулсан. Ингэснээр их аварга сүмогийн Гүйцэтгэх зөвлөлөөс гарах аж.

Түүнчлэн түүний гурван сарын цалинг 30 хувиар бууруулж ирэх гуравдугаар сарын тэмцээнээр сүмогийн холбооноос тусгай хянагч томилж улмаар холбоонд тайлан тавихаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна