Дэлхий Жо Байден Алексей Навальныйн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг буруутгав

Жо Байден Алексей Навальныйн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг буруутгав

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч   2023 оны наймдугаар сард 19 жилийн хорих ял авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн үхэлд Владимир Путиныг буруутгалаа. “Владимир Путин үүнд буруутай, Алексей Навальныйд тохиолдсон зүйл Путины харгислалыг илүү батлан харуулж байна” гэж тэрыээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Алексей Навальныйгийн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владитир Путиныг буруутгаж буй барууны удирдагчдын мэдэгдлийг үгүйсгэж, “Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу мэдэгдэл хийсэн байна.

Үүнээс өмнө ОХУ-ын Төрийн Думын дарга сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Арктикийн “Ик-3” шоронгийн захиргаа хоригдож байсан улстөрчийг нас барсныг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Думын дарга Вячеслав Володин “Алексей Навальныйн үхэлд Вашингтон, Брюсселийн эрх баригчид буруутай” гэж “Телеграм”-даа бичсэн байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2023 оны наймдугаар сард 19 жилийн хорих ял авсан бөгөөд 12 дугаар сард  Москвагийн шоронгоос Харп дахь “Ик-3” шорон руу шилжүүлээд байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден:

“Алексей Навальный авлига хээл хахууль, хүчирхийллийн эсрэг Владимир Путины Засгийн газрын хийж буй бүх муу муухай зүйлсийн эсрэг бат зогссон нэгэн байсан. Хариуд нь Владимир Путин түүнийг хордуулж, баривчилж, зохиомол хэрэгт ял үүрүүлж, шоронд суулгаж, тусгаарласан. Энэ бүхний дараа ч тэрбээр шоронгоос ч Владимир Путины бүх худал хуурмагийг зарласаар байсан. Тэрбээр үнэний дуу хоолой байсан. Алексей Навальныйгийн үхэлд Владимир Путин буруутай. Алексей Навальныйд тохиолдсон зүйл бол Владимир Путины харгислалын баримт нотолгоо юм. Хэн ч хохирох ёсгүй. АНУ-д ч, ОХУ-д ч дэлхийн хаана ч байсан, хэн ч хохирох ёсгүй. Украинд юу болж байгааг бид харж байгаа. Владимир Путин зөвхөн бусад улсын иргэдийг байгаа болгодог юм биш ээ. Тэр өөрийн улсын иргэддээ ч аймшигтай гэмт хэрэг үйлдсээр байна” гэж мэдэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна