Дэлхий Apple Vision Pro бол анхны VR/AR нүдний шил бөгөөд...

Apple Vision Pro бол анхны VR/AR нүдний шил бөгөөд энэ бүтээгдэхүүн бидний хүлээж байсан хувьсгал мөн үү?

2007 онд iPhone гарснаар дэлхий ертөнц өөрчлөгдсөн ч Apple Vision Pro 2024 онд нээлтээ хийснээр дэлхий дахин өөрчлөгдлөө.

Apple ирээдүйд компьютер, зугаа цэнгэлийн бус харин амьдралын шинэ хэв маягийн хаалгыг нээж өгсөн. Онлайн болон офлайн хосолсон амьдрал. Бид үүнийг Ковид-19-ийн үеэр аль хэдийн мэдэрсэн. Apple Vision Pro нь хүний биетэй интеграцчилалд суурилсан шинэ төрлийн компьютерийн анхны алсын хараа юм.

Шинэ төхөөрөмж нь хэрэглэгчдэд виртуал (VR) болон баяжуулсан бодит байдал (AR) горимоор виртуал болон бодит ертөнцтэй харилцах боломжийг олгох гэнэ. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Та бүхэнд танил санагдаж байгаа байх. Гэхдээ цоо шинээр … яг л гар, нүүр, дуу хоолойгоо ашигладаг таны бодит орон зай шиг” гэв. “Энэхүү төхөөрөмж нь таны оюун ухаан удирдаж байгаа мэт хэрэглэгчийн гар, нүдэнд хариу үйлдэл үзүүлдэг” гэжээ.

“Apple”-ийн танилцуулснаар хэрэглэгч төхөөрөмжөө зүүхэд урд нь хүссэн хэмжээгээр нь аппликейшнүүд нээгдэх юм байна. Мөн зураг, бичлэг, кино гээд дуртай контентоо үзэх боломжтойгоос гадна хүмүүстэй холбогдож, ярилцах боломжтой гэнэ.

Vision Pro  төхөөрөмж нь “Apple” компани 2015 онд Apple Watch-ыг худалдаанд гаргаснаас хойш зах зээлд нэвтрүүлж буй анхны шинэ бүтээгдэхүүн болж байна. Нүдний шил нь өөрийн гэсэн visonOS үйлдлийн системтэй, хос 4K дэлгэц, Apple M2 процессор, 16 ГБ санах ой, утсаар холбогдсон нэмэлт гадна зайтай юм байна. Батарей нь цэнэгээ хоёр цаг барьдаг аж.

Тус төхөөрөмж нь 3499 ам.долларын үнэтэй юм.

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна