Улс төр “Иргэдээс төрийн системд байгаа мэдээллийг цаасаар дахин шаардахгүй”

“Иргэдээс төрийн системд байгаа мэдээллийг цаасаар дахин шаардахгүй”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Болон  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжүүлсэн процессын дахин инженерчлэлийн үр дүнг Засгийн газарт танилцуулсан байна. Иргэдээс хамгийн их гомдол мэдүүлдэг төрийн 211 үйлчилгээнд судалгаа хийжээ. Тухайлбал, нэг иргэн дүүргээс төрийн үйлчилгээ авахын тулд 24900 төгрөгийн зардал гаргадаг бол орон нутагт харьцангуй өндөр гарсан байна. Энэхүү процессын дахин инженерчлэлийн үр дүнд иргэдээс төрийн системд байгаа мэдээллийг дахин шаардахгүй мөн иргэн хоёроос дээш удаа төрийн байгууллагад очихооргүй хялбар байхаар зохицуулахаар төлөвлөжээ.

ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “Иргэн төрийн байгууллагад хандахад нэг л төрийн албан хаагч дамждаг байхаар процессын инженерчлэлийн загварыг гаргасан. Иргэн, төрийн албан хаагч хоёр сэтгэл ханамжтай байх ёстой. Иргэдээс хамгийн их гомдол ирдэг төрийн 211 үйлчилгээнд судалгаа хийсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт 1900 гаруй эрсдэл байна.

Нийслэлийн 9 дүүргийг хамруулж судлахад нэг иргэн төрийн үйлчилгээ авахад 24900 төгрөг зардал гаргаж байна. Орон нутагт харьцангуй өндөр 50-110 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Цаашид иргэн харьяал харгалзахгүй нийгмийн даатгал болон халамжийн үйлчилгээг авна” гэв.

Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:

  • иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;
  • төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
  • төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
  • байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
  • төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
  • төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын зүгээс процессын инженерчлэлийн загварыг хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт хийж гүйцэтгэлээ. Энэ төслийг хэрэгжүүлсэн баг өнөөдөр ажлын үр дүнгээ танилцуулав. Процессын инженерчлэлийн загвараар төр үйлчилгээний байгууллагатай нэгэн адил иргэдэд хүрч ажилладаг болохыг зорьсон. Арилжааны банк, бизнесийн томоохон байгууллагууд олон улсын жишиг үйлчилгээний чанар стандартын түвшинд хүрсэн гэж үзэж байгаа.

Бид хамгийн олон үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгалын цэгүүдийг сонгож эрсдэлүүдийг тооцсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт 1900 гаруй эрсдэл байна. Бид иргэн төр гэсэн 1:1 харьцаатай тогтолцоонд шилжих зорилготой. Хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын үйлчилгээний процессын 70 гаруй хувь цаасаар явагдаж байна.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн хүнд суртлыг арилгах боломжтой болж байна. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд халамжийн мөнгөө авахаар бичиг баримтаа сунгуулдаг байдал байхгүй болно. Амжилттай болсон үр дүнг боловсролын салбараас эхлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн

ЦЕГ: Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар...

Н.Номтойбаяр: Одоогийн Засгийн газар Г.Занданшатарынх биш. Жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч л томилж, удирдаад байгаа шүү дээ

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга...

Ардчилсан нам

Ардчилсан намын бүлэг 100 хувийн саналаар Н.Учралыг Их хурлын даргаасаа татгалзтал Их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа.

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг...
- Advertisement -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх үүднээс...

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ? -2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км...

Танд сонирхуулахад

БНХАУ крипто валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус гэж зарлалаа.

БНХАУ-ын төв банк крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус...

Омикрон хувилбараас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?

Омикрон гэж юу вэ? Та гэр бүлээ хамгаалахын тулд...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна