Нийгэм МИАТ: БНСУ руу зорчих иргэд өөрийгөө оношлох апплейкшныг суулгаагүй...

МИАТ: БНСУ руу зорчих иргэд өөрийгөө оношлох апплейкшныг суулгаагүй бол хил нэвтрүүлэхгүй

Манай улс ирэх дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн онгоц нисгэж, БНСУ, Японоос 750 иргэнээ авч ирэхээр болсон. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ.

Сөүл рүү нислэг үйлдэхэд БНСУ руу явах иргэд тасалбараа захиалаад тус онгоцоор явах боломжтой юм. Явах иргэдэд хандаж, МИАТ-ээс мэдээлэл гаргажээ. 

МИАТ” БНСУ руу зорчих гэж байгаа хүн бүр гар утсандаа өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare application) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

Тус аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулна.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны доорх холбоосноос харах боломжтой.

http://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do…” гэжээ. 

Сүүлд нэмэгдсэн

Судлаачдын анхааруулж буй гол эрсдэлүүд:

Европын холбоонд ашиглагдаж буй гэрийн сүлжээний төхөөрөмжүүдийн (router) 37% нь Хятадын үйлдвэрлэгчдийнх бөгөөд ойролцоогоор 95 сая өрхийн интернет урсгал...

Ухаалаг утасны экосистемд “AI Agent” суваг хүчээ авч байна

Гар утас үйлдвэрлэгчид зөвхөн төхөөрөмж зарахаас илүү өөрсдийгөө хиймэл оюуны компани гэж тодорхойлох боллоо. TECNO болон бусад брэндүүд олон...

Монгол улсад кибер тусгаар тогтнол (cyber sovereignty) ярих цаг болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, шийдвэр гаргагчдыг онилсон кибер тагнуулын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр...

-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

 Гишүүд, сайд дарга нарыг наадмын төв индэрт урилгаар залардаг байсныг болиулж, наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана
- Advertisement -

OБЕГ:

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна