Эрүүл мэнд Коронавирусын шинэ мутаци ОМИКРОН

Коронавирусын шинэ мутаци ОМИКРОН

ДЭМБ омикроны тухай анх 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдээлсэн ба энэ штамм Өмнөд Африкт анх дэгдсэн байна. Одоо Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгджээ.

Эрдэмтдийн мэдэгдсэнээр, энэ штаммын S уураг нь 32 мутацитай бөгөөд эдгээрийн тусламжтайгаар вирус эд эсэд нэвтэрч үржих чадвартай бөгөөд урьдчилсан мэдээллээр, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн омикроны халдвар авах эрсдэл өндөр байгаа гэнэ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Өмнөд Африкт хүн амынх нь ердөө 24 хувь нь вакцинд хамрагдсанаас үүдэн улс дотор нь энэ штамм хурдацтай тархахад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Улмаар Ботсвана, Өмнөд Африк, Хонконг, Израиль улсад тус тус  омикрон штамм илэрсэн байгаа аж. Бельги улсад Египет, Туркээс ирсэн жуулчнаас 11 дүгээр сарын 26-ны өдөр омикроны халдвар илэрсэн нь Европт шинэ төрлийн штамм бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм.

Үүний араас Британи, Германид омикроны хоёр тохиолдол, Итали, Чехд тус бүр нэг тохиолдол илэрчээ. Мөн энэ шинэ хувилбараас үүсгэгдсэн халдвар Дани, Нидерланд руу зөөвөрлөгдсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь Нидерландад Өмнөд Африкаас очсон 60 гаруй зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд энэ халдвар чухам ямар штаммаар үүсгэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Ийнхүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Грек цагаан толгойн “омикрон” үсгээр тэмдэглэсэн, коронавирусийн шинэ штамм илэрснээр дэлхийн улс орнууд улс хоорондын зорчих хөдөлгөөний журмаа чангатгалаа. Тодруулбал, Европын холбооны 27 улс ӨАБНУ, Ботсвана, Свазиленд, Леосот, Мозамбик, Намиби, Зимбабве гэсэн Африкийн долоо орноос ирэх бүхий л нислэгийг зогсоосон юм. Мөн ийм шийдвэрийг АНУ, Австрали гаргасан байна.

Испани улс эрсдэлтэй орнуудаас ирсэн хүмүүсээс хил нэвтрэхээс өмнө 78 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж эхэлсэн байна. Ийм шинжилгээг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран ирсэн хүн бүр үзүүлэх ёстой гэнэ. Мөн үүний зэрэгцээ  12 дугаар сарын нэгнээс эхлэн Испани улс Их Британи, Хойд Ирландаас гагцхүү вакцинд бүрэн хамрагдсан хүн хүлээж авахаар болжээ.

Шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хамгийн хатуу арга хэмжээ авсан улс нь Израиль болсон ба энэ улсын эрх баригчид хилээ хааж, аль ч орноос жуулчин авхааргүйгээр шийдсэн байна. Израильд омикрон штаммын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул ийнхүү хилээ хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар шинэ штаммыг нутаг дэвсгэртээ тархахаас сэргийлж чадна гэж үзсэн байна.

shuud.mn

Сүүлд нэмэгдсэн

ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ЗУРГААН ТЭРБУМ АМ. ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Засгийн газар экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат...

Авлигатай тэмцэх газаэр хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг...

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

АТГ нь 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгаж 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн...

Өнөөдрөөс бага ангийнхан танхимаар, дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны...
- Advertisement -

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ

Олон нийтийн хяналтын оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар...

Баатархүү Энх-Оргил Фабрицио Андраде-г ялж, “ONE” Холбооны Bantamweight MMA Дэлхийн аваргын бүсийг хүртэв.

Монголын хоёр дахь MMA Дэлхийн аваргыг тодруулсан гайхалтай сенсациудад “The Tormentor” Б.Энх-Оргил нь Fabricio “Wonder Boy” Andrade-г 4 дүгээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна