Нийгэм Газрын тухай хуулийн өөрчлөлт ба хүлээлт

Газрын тухай хуулийн өөрчлөлт ба хүлээлт

Иргэн бүрийн аж амьдралтай шууд холбогддог хуулийн нэг нь Газрын тухай хууль юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд өнгөрөгч 10 дугаар сард газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөл одоогоор иргэдийн дунд нэлээд хүлээлттэй байна. Ялангуяа орон сууцны оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбоодын дунд ч багагүй хүлээлттэй байна.

Бодит байдал дээр газар эзэмших өмчлөх асуудалд дарга нар хүч түрж уулын амыг бүхлээр нь хашаалчихсан байгаа нь бодит үнэн. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан газрын албыг тойрсон наймаа, авлигын талаар сөхөж байсан удаа бий.

Тухайлбал, ноцтой нэг баримт дурдахад УБЕГ-ын мэдээлснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авчээ. Мөн 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна.Үүний улмаас тухайн орон сууцад сууцыг худалдаж авсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байгаа аж.

Харин дээр өргөн барьсан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал дарга нарын газрын наймаа эцэс болно гэж үзэж байгаа ба хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр байна.

Хууль санаачлагчдын зүгээс Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Үүний улмаас иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсон. Иймээс Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүний дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн төслийг боловсруулжээ.

Хууль батлагдснаар хэн нэгэн этгээд тоглоомын талбай болон нийтийн эзэмшлийн талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана гэж үзсэн байна.

Уг хуулийн төслөөр:

  1. Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах, Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээдийн орон сууц барих эрхийг хязгаарлана.

  2. Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчлөх;

  3. Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулсан.

  4. Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчилж, орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно.

  5. Газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг тусгажээ.

Сүүлд нэмэгдсэн

2025 онд цахим хөгжилд хийгдэх онцлох 10 ажил

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо...

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2...

Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр...

Apple “Worldwide Developers Conference”-ийг зохион байгуулна

Apple “Worldwide Developers Conference” (WWDC) арга хэмжээгээ нээлтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ үйл явдал Business Insider-ийн нэрлэж буй “critical opportunity”...
- Advertisement -

МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ 12.00 цагийн үед эхэлсэн. Удирдах зөвлөлөөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол...

Найрамдал зуслан 2025 оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны зуны ээлжийн хуваарь болон үнийн мэдээллээ танилцууллаа. Тэд энэ зун нийт 10 ээлжээр...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна