Эдийн засаг Койны талаарх анхааруулга

Койны талаарх анхааруулга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр койны талаар иргэдэд анхааруулга хүргэлээ.

Тэрбээр “Хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилгоор 2002 онд Хоршооны тухай хуулийг баталж байсан. Улмаар 2006 онд Хадгаламж зээлийн хоршоод гарч, 30-аад мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед төр нэг удаагийн хууль гаргаж, хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Учир нь Хоршооны тухай хуулийг гаргахдаа пирамид тогтолцооны луйвар хийх үүд хаалгыг хаагаагүй гэм буруугаа хүлээсэн байдаг. Тиймээс 30-аад мянган иргэний 60 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байсан.

15 жилийн дараа одоо койн яригдаж эхэллээ. Монголбанк болон СЗХ-ны мэдээллээр ХЗХоршоодын оролцогчдоос 10 дахин олон хүн, 10 дахин их хөрөнгө койнд эргэлдэж байна. Дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох дүр зураг ажиглагдаж байна.

Монголбанк болон СЗХ-ноос иргэдэд удаа дараа анхааруулж байгаа. Энэ асуудал хуулийн зохицуулалтгүй байгаа. Тиймээс ард иргэддээ УИХ-ын чуулганы танхимаас анхааруулмаар байна. Хууль эрхзүйн орчин байхгүй шүү, эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү. Төр үүрэхгүй, учир нь УИХ хууль гаргаагүй. Төр зөвшөөрөл олгоогүй, бүртгээгүй. Иргэн та, араа өөрөө л даана. Үнэгүй бяслаг дандаа хавханд байдаг юм шүү” хэмээн анхааруулж байна.

shuud.mn

Сүүлд нэмэгдсэн

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх...

АТГ: Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын...

Хөрөнгийн зах зээл дэх AI хувьцааны савлагаа

Дэлхийн томоохон компаниуд AI дата төвүүдэд олон зуун тэрбум доллар зарцуулж байгаа ч энэ нь хангалттай ашиг авчрахгүй байна...

AI дата төвүүдийн усан хөргөлтийн түүхэн хэлцэл.

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд маш их хэмжээний ус ашигладаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй "Omen AI" компани өөрийн...
- Advertisement -

NASA-гийн “Swift” дуран дэлхийд унах дөхжээ.

Сансарт 22 жилийн турш гамма цацрагийн тэсрэлтийг судалсан NASA-гийн "Neil Gehrels Swift Observatory" сансрын дурангийн ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд...

АНУ-ын дунд хугацааны түүхэн сонгууль эхэллээ.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ даяар Конгрессын (Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 35 суудал) дунд...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна