Дэлхий Афганистанд 2,500 цэрэг үлдээх генералын зөвлөгөөг Байден хүлээж аваагүй...

Афганистанд 2,500 цэрэг үлдээх генералын зөвлөгөөг Байден хүлээж аваагүй гэв

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын хоёр генерал, Пентагоны тэргүүн нар сенатын зэвсэгт хүчний байнгын хороонд Афганистаны асуудлаар мэдээлэл өгчээ.

Энэ үеэр генерал Марк Милли, генерал Фрэнк Маккензи нар Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах асуудал дээр ерөнхийлөгч Жо Байдентай санал зөрөлдөж байснаа ярьсан байна.

Афганистаны засгийн газар маш богино хугацаанд нуран унаж, Талибанчууд төрийн эрхэнд гарсан нь гайхаж цочирдмоор үйл явдал байсныг генерал Милли хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр Афганистанаас цэрэг гаргах ажиллагааг “ложистикийн хувьд амжилттай” болсон ч “стратегийн хувьд том алдаа” болсон гэж мэдүүлсэн байна.

Афганистанаас цэрэг гаргах ажиллагааг хариуцсан АНУ-ын цэргийн төв тойргийн командлагч, генерал Маккензи 2,500 цэргийг Афганистанд үлдээх зөвлөгөөг өгсөн ч ерөнхийлөгч Байден хүлээж аваагүйг баталжээ.

Наймдугаар сарын 19-нд ABC сувгийн сэтгүүлчтэй ярихдаа Байден өөрт нь хэн нэгэн тийм зөвлөгөө өгснийг санахгүй байгаагаа хэлж байв.

Маккензигийн зөвлөгөөг дэмжиж байснаа хэлсэн генерал Миллигээс сенатын гишүүд ерөнхийлөгч худал ярьсан эсэхийг асуухад тэр шууд хариулахаас татгалзжээ.

Сүүлд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки энэ асуудлаар тайлбар өгсөн байна.

“Ерөнхийлөгч генералуудын өгсөн үнэтэй зөвлөгөөнд хүндэтгэлтэй ханддаг ч энэ нь үргэлж дагадаг гэсэн үг биш юм. Хэрвээ манай цэрэг наймдугаар сарын 31-нээс хойш Афганистанд үлдсэн бол өнөөдөр бид Талибанчуудтай дайны байдалд байх байлаа” гэж тэр мэдэгджээ.

Хоёр генерал өчигдөр Аль Кайда террорист байгууллага Афганистанд оршсоор байгааг хүлээн зөвшөөрсөн нь бас Жо Байдены байр суурьтай зөрчилдсөн байна. Өмнө нь Байден хэлэхдээ тус байгууллагыг бүрмөсөн устсан гэж байжээ.

“Аль Кайда, эсвэл Исламын Улс байгууллага дахин сэргэх нь АНУ руу халдлага үйлдэх боломжийг улам нэмэгдүүлнэ. Ямар ч засаглалгүй орон зайд тэд 12-36 сарын дотор сэргэх боломжтой” гэж генерал Милли сенатын гишүүдэд хандаж хэлсэн байна.

“Бид засгийн газар байгуулахад тусалсан ч улс үндэстэн бий болгож чадахгүй. Бидний болон манай холбоотнуудын сургаж бэлдсэн Афганий арми ихэнх тохиолдолд буун дуу гаргалгүй бууж өгсөн нь бид бүхнийг үнэхээр гайхшруулсан” гэж Пентагоны тэргүүн, генерал Ллойд Остин мэдэгджээ.

АНУ-ын цэрэг 2001 оны есдүгээр сард Афганистанд орж, оргил үедээ буюу 2011 онд цэргийн тоо нь 110,000 хүрсэн юм. Харин энэ оны наймдугаар сарын 31-нээр үлдсэн 4,000 цэргээ гаргаж дуусгасан байна.

 

Эх сурвалж: BBC

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

“Вирусийн улмаас Монголд 600 гаруй хүн цомхотголд өртсөн”

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бизнес итгэлийн индекс-2019 судалгааны...

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна