Дэлхий Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглож магадгүй...

Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглож магадгүй болжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр буюу Даваа гарагт амьтны эрхийг хамгаалах асуудлаар засгийн газрын хуралдаанд оролцсоныхоо дараа нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглох цаг болсон тухай ярьсныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Хэдийгээр өмнөх шигээ түгээмэл байхаа больсон ч тус улсын ахмад настнууд дунд нохойн махыг хүнсэнд хэрэглэх уламжлал хадгалагдаж, нохойн мах зардаг зах, нохойн махаар үйлчилдэг ресторан цөөн тоотой үлдсэн байдаг.

“Уулзалтын дараа ерөнхийлөгч нохойн махны хэрэглээг хориглох талаар бодох цаг нь болсон гэж хэллээ” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Пак Кюн Ми мэдэгджээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа нохойн махны хоригийн талаар байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртож байгаа энэ үед олон нэр дэвшигч нохойн махны хэрэглээг хориглох амлалт өгч байгаа.

Тухайлбал Мүүн Жэ Иний намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Өмнөд Солонгосын хамгийн олон хүн амтай муж Гёнгигийн захирагч Ли Жэ Мюн нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр нохойн махны хэрэглээг хориглох ёстой гэж үзэж байна.

Сүүлийн үед солонгосчуудын дунд гэртээ нохой тэжээх явдал нэмэгдэхийн хэрээр нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай асуудал урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд хурцаар яригддаг болсон.

Амьтны эрхийг хамгаалах Aware байгууллагын саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь нохой, муурны мах бэлтгэх, худалдаалах явдлыг хориглох ёстой гэж хариулсан бол 49 хувь нь хүнсэнд хэрэглэхийг бүрмөсөн хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ ажлын байр, орлогоо алдах эрсдэлтэй тулгараад байгаа нохойн махны бизнес эрхлэгчид хоригийг эсэргүүцсээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

Apple анхны эвхэгддэг “iPhone Duo” утас болон iPhone 18 Pro цувралаа танилцууллаа.

Apple компани намар бүр зохион байгуулдаг томоохон арга хэмжээгээ хийж, технологийн салбарыг доргиосон өөрийн анхны эвхэгддэг iPhone Duo утсыг...

АТГ: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг...

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 324 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн...

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор...
- Advertisement -

KAIST шинэ SafeQL технологийг танилцууллаa.

Өнөөдөр Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт (KAIST) хүний яриаг компьютерийн өгөгдлийн сангийн код руу (Text-to-SQL) хөрвүүлэх...

АНУ болон Тайвань Квант технологийн түүхэн гэрээ байгуулав.

АНУ-ын квант тооцооллын тэргүүлэгч SEEQC компани Тайванийн хагас дамжуулагч болон электроникийн салбарынхантай хамтран "Чип дээрх Квант компьютер" (Quantum Computing...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна