Ангилалгүй Амазон компани шинээр 55,000 хүн ажилд авахаар болжээ

Амазон компани шинээр 55,000 хүн ажилд авахаар болжээ

Дэлхийн томоохон онлайн худалдааны компани болох Амазон ойрын саруудад 55,000 хүнийг ажилд шинээр авах болсон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси өчигдөр хэвлэлд ярьжээ.

Энэ бол Google компанийн нийт ажиллах хүчний гуравны нэг, Фэйсбүүк компанийн бараг бүх ажилтантай тэнцэх тоо юм.

Жэсси өнгөрсөн долдугаар сард дэлхийн хамгийн баян хүн Жэф Безосын залгамжлагч болж, Амазон компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байв.

Тус компанийн жижиглэн худалдаа, клауд технологи, зар сурталчилгааны бизнесүүд хурдтай өргөжин тэлж байгаа тул ийм их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсныг Жэсси ярьжээ.

Эдгээрээс гадна хиймэл дагуулын холбоогоор өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх зорилготой Project Kuiper нэртэй төсөлд нь их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсныг тэр бас хэлсэн байна.

Жил тутам Амазон компанийн зохион байгуулдаг ажлын байрны “Career Day” арга хэмжээ есдүгээр сарын 15-нд эхлэх ажээ. Цар тахлын улмаас ажлын байрнуудын чиг үүрэг өөрчлөгдөж, олон хүн шинэ боломж хайх болсон нь Амазон компанийн зорилгод сайнаар нөлөөлнө гэж найдаж байгаагаа Жэсси ярьсан байна. Тус компани өмнө нь “оффис төвтэй” ажиллахыг эрхэмлэдэг байсан бол ирэх оноос эхлэн долоо хоногийн гурван өдрийг л оффист ажиллаж, бусад үед нь зайнаас ажиллах горимтой болж байгаа ажээ.

Амазон компани нь АНУ-ын хоёр дахь том ажил олгогч хувийн компани бөгөөд одоогоор 275,000 орчим ажилтантай. Шинээр нээх ажлын байрууд нь үүний 20 хувьтай тэнцэж байна.

55,000 шинэ ажлын байрны 40,000 орчмыг нь АНУ-аас, үлдсэн хэсгийг нь Энэтхэг, Герман, Япон зэрэг улсуудаас бүрдүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулжээ

: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг...

Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе...

Д.Мөнх-Эрдэнэ: “Шүгэл үлээгч“ бол МАТААСЧИН биш. Хуулиа батлуулах улс төрийн хүсэл зориг, манлайлал ЗГ-т байна

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл...

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна.

Манай улсад 2,6 сая гаруй хэрэглэгч фейсбүүк ашиглаж байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн...
- Advertisement -

Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар:

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол,...

Вьетнам руу зорчих иргэдийн анхааралд

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал...

Танд сонирхуулахад

Танд таалагдаж магадгүй юмRELATED
Санал болгож байна